x

"Стоикчуудын амар амгалангийн түлхүүр, сэтгэлийн түгшүүрийн ЭСРЭГ ЭМ"

“Амьдрал дээр биднийг нугачан дардаг гэхээсээ илүү зүгээр л айлгадаг зүйлс нь олон. Начир дээрээ бид бодит байдалд бус өөрсдийнхөө төсөөллөөс болж шаналан, шархалдаг”

“Үнэнийг хэлэхэд, бид амьдралын талаар маш бага зүйл мэддэг, сайн мэдээ гэж юу, муу мэдээ гэж юу байдгийг үнэхээр мэддэггүй" гэж Курт Воннегут түүхийн хэлбэрийн талаар нөлөө бүхий лекцийнхээ үеэр Гамлетын тухай ярьж байхдаа тэмдэглэжээ. 

"Байгалийн бүх үйл явц бол асар их нарийн төвөгтэй цогц үйл явц бөгөөд түүнд тохиолдож буй аливаа зүйл сайн эсвэл муу гэдгийг ялгах боломжгүй юм" гэж Алан Уоттс алдаад байна уу, оноод байна уу гэж өөртөө дүгнэхдээ сэтгэхүйн үүднээс сэтгэхгүй байхыг сурсан тухайгаа нэгэнтээ бичжээ. 

Гэсэн хэдий ч бидний ихэнх нь "муу мэдээ" гэж үздэг зүйлээс үүдэлтэй сөрөг гэж дүгнэж буй үйл явдлын хэтийн төлөвийн талаар санаа зовж, өдөр бүрийг өнгөрөөдөг. 1930-аад оны үед нэг пастор сэтгэлийн түгшүүрийг таван төрлийн санаа зовнилоос ангилсан бөгөөд дөрөв нь хийсвэр санаа, тав дахь нь "жинхэнэ суурьтай санаа зоволт" бөгөөд энэхүү жинхэнэ шалтгаант санаа зоволт нийт 8 хувийг эзэлдэг гэжээ.

Хүний энэ хандлагад тулгуурласан мэдээний хорин дөрвөн цагийн мөчлөг нь асуудлыг улам хурцатгаж, 8 хувийг 98 хувь болгож өсгөдөг боловч бодит байдлын энэхүү гажуудлын үндэс нь оюун санааны эртний хандлага юм. Энэ нь гадны үйл явдлуудаас үл хамааран дотоод сэтгэл оршин байдаг гэсэн бидний сэтгэл зүй. Нэгдүгээр зууны Ромын агуу гүн ухаантан Сенека үүнийг мөнхийн мэргэн ухааны сан болох "Стоикийн захидал" нэрээр хожим хэвлэгдсэн үнэн ба худал нөхөрлөл, айдсыг даван туулах оюуны хүмүүжлийн тухай ер бусын ойлголттойгоор судалжээ.

"Үндэслэлгүй айдас" гэсэн гарчигтай арван гурав дахь захидалдаа Сенека ийн бичжээ,

“Биднийг үйрүүлж үймрүүлэхээс илүү олон зүйл биднийг айлгах магадлалтай; Бид бодит байдлаас илүү төсөөлөлдөө зовдог” гэж бичээд өөрийгөө ялан дийлж, ядарч туйлдсан хүн төрөлхтний хийсвэр гамшигт өөрийгөө бэлдэх зуршлыг ажигласан Сенека залуу найздаа ингэж зөвлөжээ.

“Хямрал ирэхээс өмнө аз жаргалгүй байж болохгүй гэж би танд зөвлөж байна; Учир нь та нарыг заналхийлж хоолойн дээр чинь хутга тулгаж, цээжинд чинь хүнд оргиж байгаа хараахан ирээгүй тэр аюулууд чам дээр хэзээ ч ирэхгүй байх; Үүний дагуу зарим зүйл биднийг байх ёстойгоосоо илүү зовоож байдаг; зарим нь биднийг бодит болохоосоо өмнө тарчлаадаг; мөн зарим нь биднийг огт зовоох ёсгүй байхад бид аль хэдийн урхинд нь орчихсон унаад тарчилчихсан байдаг; Бид уй гашууг хэтрүүлэх, эсвэл төсөөлөх, эсвэл урьдчилан таамаглах зуршилтай” гэжээ.

Дараа нь Сенека үндэслэлтэй, үндэслэлгүй санаа зовнилын талаар шүүмжлэлтэй үнэлэлт дүгнэлт өгч, бидний сэтгэлийн зовнилын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг тэнэглэлийг тодруулахын тулд гоёмсог үг хэллэгийг ашиглан,

“Зарим нэг зовлон бэрхшээл бидэнд тохиолдох магадлалтай; гэхдээ энэ нь одоо байгаа баримт биш юм. Гэнэтийн зүйл хэр олон тохиолдсон бол! Хүлээгдэж байсан зүйл хэр олон удаа биелээгүй вэ! Хэдийгээр энэ нь тогтоогдсон ч зовлонгоо гүйцэлдүүлэх гэж гүйх нь юунд тустай вэ? Хэрвээ тэр зүйл бодит болон тохиолдвол та тэр үедээ угаасаа зовох болно;  Тиймээс тэр хүртэл, энэ хооронд илүү сайн зүйлийг хүлээх сэтгэлийн тэнхээ, сахилга баттай хурц оюун ухаантай байгаарай. Үүнийг хийснээр та юу хожих вэ? Цаг хугацаа. Тохиолдож болох зовлон иртэл хүлээх тэр цаг хугацаанд та сайн сайханд найдвал магадгүй нэг алхмын цаана байсан сорилтуудыг хойшлуулах, дуусгах, эсвэл өөр хүнд шилжүүлэх олон үйл явдал тохиолдож болно. Хоолойд тулгасан сэлэм байлаа ч сүүлийн мөчид сэлэмний ирийг шалгах хэрэг ч гарч юун магад. Муу аз ч гэсэн хувирамтгай байдаг. Магадгүй ийм зүйл тохиолдох болно, магадгүй үгүй; гэхдээ л аюул зовлон тохиолдох хүртэлх зайд лав биш. Тиймээс илүү сайн зүйлийг хүлээж байгаарай” хэмээжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 0 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top