x

Спорт, батлан хамгаалахаар дамжуулан Оросыг дэмжиж буй байр сууриа ҮАБЗ тайлбарлана уу!

ҮАБЗ-өөс Спорт, батлан хамгаалахын салбараар дамжуулан Оросыг дэмжиж байгаа байр сууриа тодотгоно уу!

ОУОХ-ноос бүх гишүүн орнууддаа хандан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хандан мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд, Украинд болж буй дайнтай холбогдуулан Орос, Белорусийн  тамирчид, албаны хүмүүсийг оролцуулахгүй байхыг сануулсан. Олимп бол улс төрийн маргаан, мөргөлдөөнөөс давсан өрсөлдөөн бөгөөд спортоор дамжуулан энхтайвны төлөө хувь нэмрээ оруулах, дэлхийг энхтайвнаар нэгтгэх эрхэм зорилготой учраас Украинд болж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байгаа энэ байдлыг харгалзан ОУОХ нь олон улсын спортын холбоод болон дэлхий даяарх спортын арга хэмжээг зохион байгуулагчдаас Орос, Беларусь улсын тамирчид, спортын албан тушаалтнуудыг оролцуулахгүй байхыг уриалж байна хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Орос, Беларусь улсад  ямар нэгэн спортын арга хэмжээн зохион байгуулахгүй байх, зөрчвөл Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөнд тооцох тухай яаралтай зөвлөмж гаргасан юм. Ингэснээр Олимпын эвлэрлийг онц ноцтой зөрчсөн болон Олимпын Хартиг зөрчсөн бусад үйлдлийг харгалзан үзэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин /2001 алт/, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чемышенко /2014, алт/, ЕТГ-ын дэд дарга Дмитрий Козак   /2014, алт/ олимпын медалиудыг хураах тухай ч түр шийдвэр гаргасан байдаг.

Мөн энэ өдөр Азийн олимпын зөвлөлөөс ОХУ-ын Кемерова хотод болох Азийн хүүхдийн өвлийн наадамд оролцохгүй байхыг бүх гишүүн орнууддаа уриалсан. ОУОХ, Азийн олимпын Зөвлөлийн эдгээр бодлого, зөвлөмжүүдтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хороо энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны даргад хандан “нөхцөл байдал сайжрах хүртэл” ОХУ-д спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, оролцохгүй байх ёстойг анхааруулсан 2/125 тоот албан бичиг илгээсэн.

Үүнд “Парис-2024” олимпын наадам хаяанд тулсан энэ үед олон улсын түвшинд үл ойлголцол үүсэж болзошгүй тул МҮОХ-ноос Владивостокт болох Азийн хүүхдийн спортын наадамд баг тамирчдыг оролцуулах боломжгүй болж байгааг анхааралдаа авахыг хүсье” гэсэн байна.

 

Засгийн газар, Ерөнхий сайд энэ бүхнийг мэдээгүй. Түүнд мэдэгдээгүй нь буруу!

Гэтэл энэхүү анхааруулгыг үл тоохоор барахгүй, Засгийн газарт үүргийн дагуу мэдэгдэхгүй байсаар 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-нд Владивостокт болсон хүүхдийн наадамд баг тамирчдаа оролцуулаад ирсэн. “Азийн хүүхдүүд 2022” VII олон улсын спортын наадам ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ивээл дор болж тус наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага зохион байгуулалттайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй төлөөллийг амжилттай бэлтгэн оролцуулсан тухайгаа БТСУХ-ны фэйсбүүк хаягаар нийтлэн мэдээлжээ.

Мөн “Азийн хүүхдүүд 2022” наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан баяр хүргэж, шагнаж урамшуулсан байв. Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болох бол тус наадмын өвлийн тэмцээн уралдаан 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Кемерово хотод болох юм. Үүний өмнө ОУОХ, Азийн олимпийн зөвлөл дээрх шийдвэрээ өөрчлөх эсэх нь тодорхойгүй ч өнөөдрийн байдлаар Орос, Украины дайны байдал ширүүсч олон хүн амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Түүнчлэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзсан. Уулзалтын үеэр Элчин сайд И.К.Азизов Монгол Улс анх удаа жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг эх орондоо зохион байгуулж ОХУ-ын баг тамирчдыг оролцуулж дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэжээ. 

Энд дахиад л ОУОХ, Азийн олимпын зөвлөлийн шийдвэрээс зөржээ. Энэ бүхэн “Парис 2024” олимпт Монгол Улс оролцох боломжийг хаах вий. Бидний өмнө 2024 оны олимп байна. Тэртээх 40 жилийн өмнөх буюу 1984 оны олимпын гашуун сургамжийг давтах албагүй шүү дээ. Улмаар улсаа улс төрийн хоригт оруулах вий гэсэн түгшүүрийг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Сайд Б.Бат-Эрдэнэ ч, салбарын оноосон нэр ч эрсдэлтэй биш гэж үү!

Яг энэ өдрүүдэд ҮХНӨ хийсний дараа үүссэн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Олимп, нийтийн биеийн тамир, спортын  сайдтай болж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ томилогдов.  Улс төрийн энэ албан тушаалд “Олимп” гэдэг үгийг оруулахгүй байгаасай гэж хэчнээн сануулаад ч үл тоов. Б.Бат-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийн тухайд үүний өмнө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзсан тухайгаа юу гэж ярьж байсан гээч? Тэрбээр сайдын албан тушаалаа өгсний дараахан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа. Тус протоколд гарын үсэг зурснаар зэвсэг, техникийн туслалцаа үргэлжлүүлэн авах, ОХУ-д сургах цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх боломж нээгдсэн. Мөн ОХУ-ын БХЯ-наас манай хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эрхүү хотноо ээлжит уулзалтыг зохион байгуулсан. Тэрхүү уулзалтад манай талаас БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дарга нарын хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Ингэснээр хоёр орны уламжлалт цэргийн салбарын хамтын ажиллагааг бид шинэ шатанд гаргасан. Батлан хамгаалахын сайдын хувьд хоёр ч удаа ОХУ-д зохион байгуулсан олон улсын хурал, тэмцээн, уралдаануудад оролцож байсан. Тэр үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу гуайтай уулзалдсан. Мэдээж С.К.Шойгу гуайд бидний энэ бүх идэвх санаачилга, харилцааны өөр хандлагыг эрхэмлэж байгаа талаар бүх мэдээлэл очиж л байгаа шүү дээ. Тиймдээ ч Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн бол хуучин уламжлалт цэргийн харилцаагаа сэргээх оролдлого, санаачилгатай хүн гэсэн ойлголттой болсон байсан. Тэрээр олон орны Батлан хамгаалахын сайд нар, төлөөлөгчдөөс хамгийн эхэнд нь өглөөний 9 цагаас надтай 30 минут уулзана гэсэн хэдий ч цаг шахам ярилцсан. Би төрийн торгон сүргээс морь бэлтгээд, өөрөө монгол бөхийнхөө хувцас, малгайтай бэлгийн морио хөтлөөд зураг авхуулж, нөгөө зургаа сайхан жаазлаад аваачиж бэлэглэсэн гэхчлэн ярьсныг эндээс /Эх сурвалж: https://www.sonin.mn/news/enews/123764/ уншвал бүр ч сонирхолтой зүйлс харагддаг.

Тэгэхээр УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын  сайд Б.Бат-Эрдэнэ дээрх ярилцлагад дурдсан “С.Шойгугийн хэлсэн гоё санаа”-г хэрэгжүүлэхээр ирсэн байж болох юм гэдгийг Сайдын албан үүргээ хүлээж авангуутаа ОХУ-ын Спортын сайд Матыцин Олег Васильевичтэй хийсэн цахим уулзалтын мэдээ харуулав.

Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл “Наймдугаар сарын 31-ний үдээс өмнө "Дорно 2022" олон улсын цэргийн сургуулилт ОХУ-ын Приморийн хязгаар дахь Сергеевскийн баазад нээлтээ хийлээ. Цэргийн хамтарсан сургуулилтад Хятад, Монгол, Алжир, Энэтхэг, Беларусь, Тажикистан зэрэг орон оролцож байна” гэх мэдээлэл!

Энэ бүхнээс Монголын Засгийн газар, ГХЯ,  хамгийн гол нь ҮАБЗ улс орныхоо улс төрийн байр суурийг тодотгох шаардлагатай болсныг сануулж байна. Ард түмэн чинь учраа олохгүй гайхаж байна. Япон улс манай ямар хэмжээний хөрш улс вэ? ОХУ-тай салбар, салбараар хэт сүжрэх нь ямар сөрөг үр дагаварт хүргэж болох вэ гэдэг талаар Монголын төр шийдвэртэй, ойлгомжтой хариу хэлэх цаг боллоо!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 32 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top