x

50 саяын акурк

Монголчууд туйлшрахдаа амархан. Тэр нь гомдол ч юм шиг, эсэргүүцэл ч юм шиг, эсвэл хор шар, адайр зан нь ч юм шиг.

Ухаан зарах юман дээр эсэргүүцэл нь үерийн ус шиг нүүгэлтэх мөртөө ажил хэрэгт нэмэртэй ёгт үг, ёж үг, хэлц үгийг хүлээн авна ойлгоно гэж байхгүй. Монголчуудын нүүдэлчин, байгаллаг, маллаг төрх нь л нэвт харагдаад байх шиг.

Тамхины иш хаявал 50 саяар торгоно гэчихсэний төлөө ёстой боож үхэх нээ?

Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн хараал зүхэл, ам асуулт, өдөөлт, өөр юу ч гэдэг юм. Энэ чинь ёгт үг, ёж үг, хэлц үг цаанаа монголчуудыг соёлч боловсон бай, ахуйн соёлыг эрхэмлэ, ариун цэвэрч бай, тамхинаас татгалз, эрүүл саруул бай, спортлог бай гэсэн уриа дуудлага болохоос яг 50 сая төгрөг гаргуулаад торгочихно гэсэн үг биш шүү дээ. “50 саяар торгох” хууль батлуулна, цагдаа түүнийг нь мөрдөнө гэсэн үг биш шүү дээ, Та минь ээ!

Гэтэл манай нийгмийн цахим сүлжээнд эсэргүүцэн бичиж байгаагаар бол яг л монгол хүний зөрүүд адайр зан, тэгэхээс тэгэхгүй гэсэн зоргоороо араншин харагдах шиг. Ердөө гаргалгаа нь “Би заавал тамхи татна, тамхиныхаа ишийг заавал хаяна, тэгээд таван мянгаар торгуулна” -ийм л дүр зураг буугаад болдоггүй.

Л.Оюун-Эрдэнэ гэх энэ эрхэм “50 саяар торгоно” гэснээсээ болж маш олон хүнийг тамхичин болгочих вий, эсвэл тамхинаас гарч байгааг нь эргээд тамхинд нь оруулчих вий гэсэн айдас гэнэт надад төрлөө. Адайр араншин нь ийм л юм руу хөтлөх гээд байна.

Сингапурын хөгжлийн загвар гэж бид их ярьдаг. Ерөнхий сайд ч сар гарангийн өмнө өөрөө айлчлаад нүдээрээ үзээд ирсэн. Хэрэгжүүлье гэсэн нь буруу биш, эх орны хөгжилд л хэрэгтэй.

Бид XXI зууны хөгжлийн хурдны их уралдаанд өөрсдийгөө сойж оролцох гэж байгааг монголчууд минь ойлгон ухаараач, гэгээрээч гэж би мөн ч их бичсэн дээ. Тэр уралдааны амжилттай, эрсдэл багатай оролцох бэлээхэн загвар жорыг гадаадаас хуулбарлахаас өөр мэргэн гарц байхгүй. Тийм мэргэн гарцын нэг Сингапур юм.

Тамхины хог, зажилсан бохь хаявал 5,000 $-ын торгуультай гэсэн зар, анхааруулга Сингапурт хорин хэдэн жилийн тэртээ очиход энд тэндгүй өлгөөтэй байсныг би санаж байна. Тэнд амны ба гарын салфетькаа үнэлчихсэн ширхэглэн зарах ба тэр нь хог болгож хийсгэхгүй, илүү зардал гаргахгүй гэсэн төрийн мэргэн санаа нь. Ахуйн соёлыг хүчээр хуулиар нэвтрүүлж байгаа нь тэр юм санж.

Хөгжил дэвшил хамгийн наад захын ахуйн хэрэглээнээс эхэлдэг, тэгээд дээшээ өсөж өргөждөг. Хүн бүр цэвэрч нямбай, боловсон, соёлтой байлгахыг Сингапурт албаддаг, хуулиар дарангуйлдаг, нийтээр нь жигшээдэг, тэр хүмүүжил нь яван явсаар боловсрол, соёлынх нь суурь болдог, тэр суурь нь насан туршийнх нь аз жаргалтай амьдралын түлхүүр болдог. Тийм боловсрол хүмүүжилтэй хүн ажиллах соёлыг өлхөн эзэмшээд бизнес, мөнгө, санхүү, улс төрдөө гялалздаг учиртай– Сингапурын хөгжлийн туршлагыг товчоор тэгж ч томьёолдог. Нийгэмд туйлын дарамтгүй амьдрах тухай ур ухаан, тархины урлагийн тухай яриад байна. 

Монголчуудын хамгийн том зовлон бол, улс нь хөгжиж өгөхгүй байгаагийн “хүний хүчин зүйл” бол, нийгмийн хамгийн том стресс бол монголчууд бид насан туршдаа амьдралтайгаа зодолдож, түүндээ дийлэгдэж амьдардаг явдал юм.

Өөрийгөө ялна, өөрийнхөө аж байдлыг өөрчилнө гэж монгол хүнд гал устай үзэлцэхтэй адил. Ихэнх нь дийлэгдээд уначихдаг.

Харин сингапурчууд бол бүгд, улсаараа өөрийгөө ялж, өөрийнхөө аж байдлыг өөрчилж чадсан гаргуун биет жишээ сургамж юм. Бүх улсаараа.

Үүнийг ёж үгээр, ухуулан таниулах санаатай, ухааруулах санаатай “50 саяын акурк” гээд хэлчхэж. Ахуйн соёлын уриалга. Хөгж дэвж, хамгийн наад захын жишээнээс эхлэн, соёлж гээд л ухуулчхаж, огтоос буруу биш.

Хэдэн жилийн өмнө хэлсэн “400  сая жуулчин” мөн л амны чилээ гаргах чалчаа ярианы аятайхан далим болов.  Яг 400 сая хүн аваад ирнэ гэсэн утгаар биш Монгол эх орон маань олон сая жуулчин татах сайхан орон болж, тийм нөхцөлийг буй болгохын төлөө аялал жуулчлалаа улсаараа хөгжүүлье гэсэн л уриа болохоос математикийн хэдэн тооны тухай яриа биш л дээ.  

“Тэрбум мод” уриа байна. Яг тэрбум ширхэг мод коммунист субботникоор тарина гэсэн агуулгаар хэлэгдээгүй юм. Энэ чинь НҮБ-ын нэр хүндтэй индрээс дэлхий дахинд хандуулж хэлсэн улс төрийн том уриалга юм. Эх дэлхийгээ, ганцхан цэнхэр бөмбөрцгөө хайрлан хамгаалъя, хүлэмжийн хийгээ багасгая, эх дэлхийн экологио сэргээн босгоё гэсэн глобал уриалга юм. Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад манай “Тэрбум мод”-ыг угтуулаад “70 тэрбум мод” дэвшүүлж байгаа чинь энэ уриа даян дэлхийд хүрсний гэрч бус уу?

Энэчлэн “50 саяын торгууль”-ийг нийгмийн зөв амьдрал түлхүүр гэж ойлгууштай санагдана! 

Судлаач-профессор Д.Баярхүү 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 26 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top