Философич Симон Вейл "Анхаарал бол хамгийн ховор бөгөөд хамгийн цэвэр өгөөмөр сэтгэл" гэж хэлснээс 70 жилийн дараа яруу найрагч Ж.Д.МакКлатчи "Хайр бол бидний аливаа зүйлд анхаарал хандуулж буй тэр чанар" хэмээн бичжээ.
Өгөөмөр, харамгүй хайрыг бий болгодог анхаарал тавих тухай ойлголтыг Австри гаралтай Израилийн еврей гүн ухаантан Мартин Бубер 1923 оны экзистенциализмын өөрийнх нь шилдэг бүтээл болох “Би бас Та” (I and Thou) номондоо “Биднийг бие биенд маань бодит болгодог, тийм алсын хараатай харилцааны хэлбэрийн уул агуулга нь анхаарал хандуулалт” гэж өгүүлсэн байдаг.
Толстойн "Хайр бол зөвхөн одоо цагт хамаатай үйл ажиллагаа [мөн] хайрыг одоо буй байгаадаа илэрхийлдэггүй хүнд хайр байдаггүй" гэж хэлснийг давтаж, Бубер объектив чанарыг нь “Би” гээд, субьектив талыг нь “Та” хэмээн илэрхийлэн энэ хоёрын хоорондын ялгаа болон харилцааны хамгийн дотно талбарыг дараах байдлаар бичсэн байна.
“Одоо цаг, энэ бол бидний бодол санаан дахь "дууссан" гэх цаг хугацааны төгсгөлийг илэрхийлдэг цэг ч биш, эсвэл тогтсон, тогтоогдсон өгөгдсөн дүр төрх ч биш, харин жинхэнэ байгаагаараа дүүрэн бодит байх тухай тэр цаг хугацааг уулзалт, амьд харилцаагаар дүүргэх тухай. Та буюу субъектив оршихуй - “Би”-тэй “одоо” болсны хүчинд л өнөө цаг бий болдог” хэмээжээ.
[…]
Жинхэнэ амьтад одоо цагт амьдардаг, объектын амьдрал буюу хэрвээ “би” дангаараа тэр цаг хугацаанд байвал хайр нь хэзээнээ өнгөрсөнд оччихдог.
Буберын үзэж байгаагаар хайр бол нөлөөллөөс илүү том зүйл бөгөөд энэ нь хөдөлгөөнгүй мэдрэмж биш, харин одоод амьд байгаа динамик байдал юм. Проустийн хайр дурлалын загварын эсрэг үзэл баримтлалд тэрээр ингэж бичжээ.
Мэдрэмж нь хайрын метафизик ба метафизик баримтыг дагалддаг, гэхдээ тэдгээр нь түүнийг бүрдүүлдэггүй ... Мэдрэмжийг "хөгжүүлдэг". Хайр явах гэж ирдэг. Мэдрэмж хүний дотор оршдог, харин хүн хайрандаа оршдог.
Сэтгэл судлаачаас барималч болон шилжсэн Анн Труитийн тодорхойлолтоор хайр дурлал гэдэг нь "өөрсөддөө бие даасан байдлын ач ивээлийг олгож, харилцан бие биенээ нээх боломжийг олгох замаар бусдыг хүндэтгэх" хэмээн бичжээ.
Хайр зөвхөн өөрийн агуулга, объектынхоо төлөө чамайг надтай байлгах гэж зуурдаггүй. Харин хайр та хоёрын хооронд байдаг. Үүнийг мэддэггүй хүн, өөрийнхөөрөө тодорхойлсон өнөөхийг мэддэг ч хайрыг мэддэггүй. Хэдийгээр тэр түүнд өөрийн туулж өнгөрүүлсэн, мэдэрч, таашааж, илэрхийлж буй мэдрэмжүүдээ тайлбарладаг ч... Хайр бол чиний төлөөх “би” гэдэг хүний хүлээж буй үүрэг хариуцлага, жижигээс том хүртэлх бүх зүйлийг нь нандигнах тухай юм.
Байгаль судлаач Жон Мюир "Бид ямар нэгэн зүйлийг сорчилж сонгоод салгаад авъя гэж оролдох тоолонд ямар ч зүйл орчлон ертөнцийн бусад бүх зүйлтэй холбоотойг ойлгох болно" гэж ажигласнаас хойш хагас зуун жилийн дараа Бубер үүнийг дэлгэрүүлээд “Бид орчлон ертөнцийн урсгалын харилцан амьдралд үл ойлгогдохоор амьдралаар амьдардаг” хэмээн бичжээ.
А.Долгор