x

Ардын наадам ноёдын наадам болов

(Одоогоос 12 жилийн өмнө "Ардын эрх" сонинд ажиллаж байхдаа нааадмын дараа бичиж нийтлүүлсэн эл бичвэр маань news.mn-ийн архивт хадаглагдаж үлдсэнийг олж үзээд хувьдаа олзуурхахын зэрэгцээ уншигчидтайгаа хуваалцахыг урьтал болгов. Одоо эргээд харахад "хүүхдийн гэнэн санаа" ч гэмээр. Гэвч баяр, наадам болгон бидэнд ямар нэг хэмжээгээр ухаарал, бодлогошрол, басхүү эмзэглэл үлдээсэн байдаг даа. Тэдгээрийн нэгээхэн хэсэг нь...)

Хөвсгөлчүүд өөрсдийн “үндэсний бахархал” болсон хотгойдын Шадар ван Чингүнжавынхаа мэндэлсний 300 жилийн ойг нижгэр тэмдэглэлээ. Хөвсгөл нутгаас төрсөн МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд байхдаа Чингүнжавын мэндэлсний тэгш ойг улсын чанартай баяр болгон тэмдэглэхээр тогтоол гаргасны дагуу наадмын санхүүжилтэд зориулж улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна.

Үүний үр дүнд хөвсгөлчүүд аймгийн төв талбай дээр заларч байсан Улсын баатар Даваадоржийн эгэл даруухан хөшөөг буулган оронд нь Шадар вангийн сүрлэг хөшөөг залжээ. Дөрвөн метр өндөр гантиг чулуун суурин дээр босгосон Шадар вангийн хүрэл хөшөө 360 сая төгрөгөөр боссон гэнэ. Харин хөшөөний суурин дээр “Төр, үр хоёр минь мөнх орших болтугай хэмээн захиж үлдээсэн чин хүслийг мөнхлөн дархалж, өвөг дээдсийнхээ эх оронч тэмцлийн үнэн түүхийг үүрд дуурсгах эрхэм үйлсийг санаачлан ивээн тэтгэж бүтээлгэв" гээд,

Лувсан овогт Санжаагийн Баяр
Пэлжээ овогт Доржпүрэвийн Батхуяг
Өндөр овогт Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
Хотгойд овогт Ренчингийн Энхтөр...
 гэсэн дөрвөн хүний нэрийг сийлжээ.

Мөн дор нь,

"Түүх судлаач Бүдрагчаагийн Даш-Ёндон Сампилдондовын Чулуун, Сэтгүүлч, судлаач Билэг-Очирын Хулганаа нарын удирдлагын дор Аюурзанын Очирболдын ахалсан Монголын Зүүний хүчний холбооны уран бүтээлчид бүтээв” гэсэн байна. Хотгойдын ван Чингүнжавын байгуулсан гавьяа, үйл хэргийн талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Харин оронд нь Хөвсгөл аймгаас төрсөн МАХН-ын хоёр дарга, УИХ-ын сонгуульд тус намаас ээлжлэн нэр дэвшиж байсан хэдэн бизнесмэнүүд болон МАХН-ын залуу халаа болох Зүүний хүчний  йл хэргийг л мөнхөлсөн бололтой юм. Одоо Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа “Тэс” группын ерөнхийлөгч асан Д.Батхуяг, “MCS” компанийн орлогч захирал Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймгийн уугуул.

Ингээд хөвсгөлчүүд ганц Шадар ванд ч биш, нийт найман хүнд зориулж арван метр өндөр хөшөө босгосон болохоор 360 сая төгрөг багадсан байхдаа ч ядахгүй. Ямартаа ч хожмын өдөр хүүхэд багачууд харвал хөшөө дурсгалын эзэн нь Манжийн хаанд баригдан зоосны нүхээр хэрчүүлж хороогдсон хотгойдын баатар Чингүнжав биш, харин МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр ажээ хэмээн ойлгох бол энүүхэнд.

Сүүлийн үед монголчууд хүү нь эцэгтээ, эхнэр нь нөхөртөө, ах нь дүүдээ гээд хөшөө, суврагыг харин ч нэг хайр гамгүй босгож байгаа. Яваандаа энэ нь амьд хүнийхээ тооноос даваад явчихаж мэдэхээр болсон. Байгууллага, хамт олон, гэр бүл, овог, аймаг гээд дор бүрнээ наадам хийж хөшөө босгохоос өөр ажил хийхээ больсон. Тэр олон хөшөөний дотор Шадар вангийн хөшөө юу юм бэ, ямар ч үнэ цэнэгүй зүйл болж байна. Гэтэл бид тийм баян улс уу?
Зуны дэлгэр цагийг иймэрхүү янзтай тансаглаж өнгөрөөгөөд өвөл болохоор ичихгүй нөгөө олон улсын банк санхүү, тусламжийн байгууллагуудаас бадар бариад харайна даа.

Ардчиллын, бас олон ястны өлгий нутаг гэдэг утгаараа бусад аймаг орон нутгийг бодвол арай нэг иргэншсэнд тооцогддог, хамгийн их тэмцэгч ард түмэн гэгддэг байсан Хөвсгөлийнхөн ч мөн адил тэр зам руу орж байна. Өвөг дээдэс, үүх түүхээ мөнхлөх нь зүйн хэрэг л дээ. Гэвч 100 жилд нэг тохиох энэ ойгоос Хөвсгөлийн ард түмэнд юу үлдсэн бэ гэвэл бас л харамсалтай дүр зураг харагдана.

Улсын төсвөөс батлуулж авсан тэрбум төгрөгийнхөө гуравны нэгээс илүүгээр нь МАХН-ын дарга нарт хөшөө босгож, үлдсэн мөнгийг нь энд тэндээс ирж уралдсан эрлийз адуунуудад бай шагнал болгож өгчихөөд одоо бахь байдгаараа улаан шороон дээрээ зулаг нь эргэсэн гуталтай л тууж яваа. Хөөрхий ч Шадар вангийн үр сад бол доо.

Үүнийхээ оронд Хөвсгөл нуур, Шишгэдийн хотгор луугаа хар зам тавьж, нуурын эргээр нэг зулсан жуулчны кэмп, гэр баазуудаасаа ядаж нэгийг нь олон улсын жишигт нийцсэн тур бааз болгон өөрчилж, Улаан-Уулд цугласан “нинжа” нараа уулнаас буулгачихаад гадна дотныхны өмнө “Монголын Швейцарь” гээд маадайж зогссон бол наанадаж өвөг дээдсийн яс өндөлзөхгүй, цаанадаж аймаг орон нутгийнх нь хөгжилд нэмэртэй байсан биз. Ер нь аливаа нэг тэмдэглэлт ойн баярыг хийж бүтээсэн, үр хойчдоо үлдэж хоцрох зүйлтэй ингэж л угтдаг болохсон. 

Улсын баяр наадмын түрүү морины бай 800 мянган төгрөг байдаг бол Чингүнжавын мэндэлсний ойд зориулсан “Хотгойдын их хурд-2010” наадмын түрүү морины бай 10 сая, удаалсанд нь таван сая, айргийн тавд багтсан нь гурван саяын шагнал өгсөн гэж байгаа. Энэ бол ганц Хөвсгөлийн наадам ч биш, бүсийн наадам, бүх даншигууд иймэрхүү ханштай болсоор удаж байгаа. Эрдэнэтийн даншигт уралдсан зөвхөн нэг насны морьдын бай гэхэд 40 сая төгрөг давжээ. Харин тэр бай шагналыг авдаг эзэд нь манай төрийнхөн өөрсдөө гэдгийг хэлчихвэл бүр ч шившигтэй байдал харагдана. 

Монголд морь уядаггүй улстөрчийг улстөрчийн тоонд үнэлэхээ больсон юм байх. Тэднийг ингэж уруу татсан хүмүүсийн нэг нь одоогийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү. Анх Г.Батхүүг Дэд бүтцийн хөгжлийн сайд байсан үед уясан азарга улсын наадамд үзүүр түрүү авч, Манлай уяачийн хэргэмээр шагнуулснаас хойш Монголын улстөрчдийн дунд “моод” болсон энэ үзэгдэл одоо “мод” болтлоо доройтож, уяач нь морьдоо биш, морьд нь уяачдаа уралдуулдаг болоод байгаа нь энэ. Нефтийн баялгаараа дэлхийд тэргүүлж байгаа Арабын шахууд Монголын шонхроор уралдаж, ялгаатай нь ядуу буурайгаараа дэлхийн улс орнуудын адагт нь зогсч байгаа Монголын ноёд араб, англи адуугаар уралдан тэдэнтэй мөчөөрхөж байна.

Нэг үгээр хэлбэл улсын баяр наадам ард түмний наадам биш ноёдын наадам болов. Ноёдын бөх давж, ноёдын морь түрүүлж, харин ардууд тэдний тоосонд дарагдан шороотой хуушуур, бие засах газар хоёрт дугаарласаар наадмын гурван өдрийг өнгөрөөдөг болсон гэвэл хилсдэхгүй. Түүний оронд зурагтаар “Гарьд магнай”-гаа үзээд хэвтэж байсан нь дээр. Хурдан морьдын уралдааны айргийн тавд ирж байгаа морьдын эздийг нэг тогтоод сонсоорой. Тэр аймгийн тэр сумын уяач гэхээсээ илүү тэр сайд, энэ их хурлын гишүүн, тийм компанийн захирлын хурдан ажнай л гэж цоллодог болсон. Тэнд жирийн иргэн, эгэл ардын нэр гарна гэвэл гонж. 

Ардын хувьсгалын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг үндэсний телевизээр нэвтрүүлж байх юм. Хязаалан насны морьдын уралдааныг танилцуулж байсан хөтлөгч “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү, ”Эрдэнэс Монгол” компанийн захирал Г.Тэмүүлэнгийн хурдан хязаалан” хэрхэн өнгөлж яваа талаар хоолойгоо сөөтөл, бараг 30 минут уянгалуулж, арай гэж барианд оруулан амьсгаа авна лээ. Баяр наадам маань нэг иймэрхүү л өнгө төрхтэй, манай төрийнхний маниасаа нуусан, зөөснийг илчилж өгдөг л “буянтай” эд болжээ, хөөрхий.

“Эрдэнэт” үйлдвэр бол Монголын хамгийн том төрийн өмчит компани, улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлдгийн хувьд захирлуудынх нь цалин хангамж, орлого, зарлага ард түмний нүдэн дээр ил тод байх учиртай. Харин Ч.Ганзориг захирал эрхгүй нүүдэлчин монгол эрийн зангаар иймэрхүү маягаар орлого зарлагаа ард түмэндээ тайлагнадаг болсон юм байна. Харин “Эрдэнэс МГЛ” бол Монголын стратегийн орд газруудыг нэгтгэж олон улсын хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгох, энэ салбарт Засгийн газрын эрхийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан 100 хувь төрийн өмчит компани.

Гэтэл үүнийг удирдах хүн 2,7 сая монголын дотор “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын эрх шар жаалаас өөр олдоогүй нь хачирхалтай юм шүү. Тэгээд тэр нь хурдан моринд бооцоо тавихаас өөр ажилгүй гэхээр Ерөнхий сайдын амлаад байгаа хөрөнгийн зах зээлийн хөгжил манайд их л урагштай яваа юм байна гэхээс өөр юу хэлэх вэ. Зах зээл жаахан хөгжсөн, санхүүгийн сахилга бат арай дээр оронд бол зөвхөн үүнийх нь төлөө төрийн өмчит энэ хоёр компанийн захирлыг албан тушаалаас нь бушуухан зайлуулах байсан нь тодорхой.

Өнгөрсөн жил УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг шинээр сонгосны дараа нэгэн онигоо гарсан байсан. Гадаадын хоёр нөхөр хоорондоо ярьж байна гэнэ.

“-Монголын парламент Хууль зүйн байнгын хорооныхоо даргыг сонгожээ. Тэр нь бөх хүн гэнэ.

-Тэр бөх чинь тэгээд хуульчидтайгаа өрсөлдөөд гараад ирсэн хэрэг үү?

-Өрсөлдөөн байлгүй яах вэ. Хоёр бөх барилдаад нэг нь давахгүй юу” гэж. Оргүй ч үг биш.

Нэгэнт иймдээ тулсан болохоор тэднээс элдэв зүйл шаардаж, хоосон бухимдаж байхын оронд сонгууль энэ тэр ч гэж  давхар давхар цаг хугацаа, хөрөнгө мөнгө гарздалгүй улсын баяр наадам, даншгийн уралдаанд авсан айраг түрүүнийх нь тоогоор нь эрэмбэлээд УИХ, Засгийн газраа байгуулаад, аймаг, сумдын засаг захиргааг ч энэ жишгээр зохион байгуулаад явбал дээр ч юм уу.

Б.СЭМҮҮН

 "Ардын эрх" сонин. 2010 он  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 22 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top