x

Эгийн голын УЦС барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ боломжууд, тухайлбал, гурван улсын хоорондын онцгой томоохон төслүүд, нэн түрүүнд байгалийн хий дамжуулах хоолой, Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах  зэрэг төслүүдийг онцлон ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн баялаг үйл явдлаар дүүрэн байсныг дурдаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлийг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллахыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, нэн ялангуяа, ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэн, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Мөн  уулзалтаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хоёр талын асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх нь зүйтэйг дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 19 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 36 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 49 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 46 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top