x

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзлаа

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.07.05) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён С.В.Лавровтай дахин уулзаж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улс нь цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, эдийн засгийн багагүй хүндрэл амссан ч уламжлалт найрсаг түнш ОХУ-тай харилцаагаа хэвийн үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид өнгөрсөн онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ үеэр Холбооны Зөвлөлийн дарга К.И.Косачёв тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, 100 жилийн ойн хүрээнд хүндэт зочноор оролцсон. Манай хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол парламент хоорондын хамтын ажиллагаа юм. Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр ОХУ-д айлчлах үеэрээ В.И.Матвиенко, В.В.Володин нартай нөхөрсөг уулзалтууд хийж, хоёр талын харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны олон асуудлыг хөндсөн гэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Улсын Их Хурлын даргатай дахин уулзах боломж олдсонд баяртай байна гээд ОХУ, Монгол Улс хооронд парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн холбоог тэргүүлж, Эрхүүгийн Их сургуулийн дэргэд судалгааны төв байгуулахад манлайлан оролцсон нь манай хоёр улсын харилцааг улам баяжуулж байна. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комисс байгуулагдаж байгаа бөгөөд уг Комиссын Дүрмийг ойрын хугацаанд эцэслэж, бэлэн болгоно гэдэгт найдаж байна. ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин таны урилгаар ирэх намар Монгол Улсад айлчлах үеэр манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг батлах, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах төлөвтэй гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён В.В.Володины Монгол Улсад хийх айлчлал нь манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг эцэслэн тохиролцож батлах, Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид энэхүү Комиссыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хууль тогтоох чиглэлээр туршлага солилцох зэрэг олон чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгийг тэмдэглэхэд таатай байна гээд ноён С.В.Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж буйд баяртай байна гэв.

Уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын ГХХ-ийн дарга Ц.Жамбалдорж, оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газрын захирал М.В.Захарова, ГХЯ-ны Азийн I газрын захирал В.Г.Зиновьев болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 30 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 48 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 0 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 58 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top