x

Д.Эрдэнэбилэг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд нээлттэй ил захидал хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа

Ил захидал

Танд энэ өдрийн мэнд хүргье.

Монгол Улсын иргэн Д.Эрдэнэбилэг миний бие Танд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.

1. Монгол Улсад Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах Кью Эс Си ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг миний хувь эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банкны зүгээс сүүлийн арав гаруй жилийн турш дэмжиж, улсдаа ган хайлуулах үйлдвэр байгуулахад нь хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Тус компани нь уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны банкнаас зээл авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өнөөдрийн түвшинд хүргэжээ. Энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 380 сая ам.доллар буюу 1 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Монгол Улсынхаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, эдийн засгийн хөгжлийн ирээдүйд томоохон ахиц авчирсан.

Хэдий төслийг Засгийн газрын шийдвэрээр цуцалсан ч тус компани нь өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан, Худалдаа, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкны 192 тэрбум төгрөгийн зээлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулжээ.

2. Үндэсний хамгийн том үйлдвэрлэгч Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцааг Оросын Холбооны улсын Ростех улсын корпорациас худалдан авахад Худалдаа, хөгжлийн банкнаас санхүүжилт олгож, хэлцэл амжилттай болсон нь үнэн билээ. Монголиан Коппер Корпорейшн ХХК нь 400 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 1.25 их наяд төгрөгийг ОХУ-д төлж, тус үйлдвэрүүдийг 100 хувь Монгол Улсын өмч болгосныг цохон тэмдэглэхийг хүсч байна. Эрдэнэт үйлдвэр 100 хувь дотоодын өмч болсны үр шимийг Монголын нийт иргэд бид КОВИД-19 цар тахлын хүнд цаг үед хүртсэнээр барахгүй төрийн өмчийн удирдлага, менежмент дор үйлдвэр нь үр ашигтай ажиллаж, улсад 1.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.

3. Үндэсний үйлдвэрлэгч Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт байгаль орчинд ээлтэй, хуурай аргын шинэ технологи нэвтрүүлэх төслийг мөн дэмжиж ирсэн. Хувьчилж авсан компани нь анхны хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 160 гаруй сая ам.доллар буюу 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед Хөтөлийн Цемент Шохой ХК~ийн үйлдвэр хямд өртгөөр, евро стандартын өндөр чанарын цементийг зах зээлд нийлүүлж, Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ доривтой оруулж байна. Засгийн газрын шийдвэрээр тус үйлдвэрийг төрд буцаан авсанд анх санхүүжилт олгож, дэмжиж ирсэн хүний хувьд миний бие эсэргүүцэх зүйлгүй бөгөөд цаашид төр өмчлөлөө хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Үйлдвэр цаашдаа хэвийн, тогтвортой ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад чухал хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна.

Цаашид Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудлыг Монгол Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж шударгаар шийдвэрлэж, худалдаж авахад гаргасан төлбөртэй холбоотой хэлцэл цааш үргэлжилж, нэг мөр эцэслэх нь хамгаас чухал гэж үзэж байна. Улс орныхоо эдийн засгийн хөгжил дэвшил, үндэсний аж үйлдвэржилт болон Шинэ сэргэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүх талаар хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Д.Эрдэнэбилэг

2022 оны 7 дугаар сарын 1.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 19 цаг 10 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 19 цаг 28 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 41 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 20 цаг 38 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top