МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авчээ.
Ингэснээр уг агаарын хөлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй болж байна.
Тус компанийн зүгээс "АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр буруулж, Монгол Улсын Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ.
В767-300ER агаарын хөлгийнхөө гадаад зээлийг хааж дуусгаснаар ОХУ, Украин улсын хооронд үүсээд байгаа асуудлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн нислэгийн зай 2 талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж хуучин хэвээр нь байлгах боломж бүрдлээ.
Өөрөөр хэлбэл манай Франкфурт чиглэлийн нислэг эргээд ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх боломжтой болж байна. Энэ нь МИАТ компанид Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэж байгаа юм" хэмээн мэдээллээ.