БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "шуурхай анхааруулга" гаргажээ.
Тодруулбал, "Өнөөдөр буюу 2022 зургаадугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад Фэйсбүүк зэрэг мэдээллийн хэрэгслээр “2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй” гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл болно.
БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай Элчин сайдын яамны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам”-аас харна уу!
Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм" гэсэн байна.