x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Иргэн бүр эх оронч худалдан авагч байя" хэмээн уриаллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ авах болсныг тэрээр хэлэв.

Ингэснээр гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох боломж бүрдэхийг хэлэв. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэгч нарын байнга хүсдэг бага хүүтэй, урт хугацаатай зээл авах, татварын бодлогоор дэмжих, малын халдварт болон гоц халдварт өвчингүй бүс нутаг болох зэргийг энэ хүрээнд үе шаттай шийдвэрлэхээр болсныг тэмдэглэв.

Үүний тулд төр, засаг, хувийн хэвшил бүх шатанд хамтран зүтгэхийн зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг уриаллаа.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж, бусдыгаа манлайлан оролцохоо “Очирдагинас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин хэлэв.

Мөн “Витафит групп”-ийн захирал С.Болорсайхан “Хүнсний хувьсгалын хүрээнд бид үйл ажиллагаагаа өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгохоор төлөвлөсөн” гэлээ.

Харин “Витафит Милк” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мөнхжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлбэл зардал буурна. Ингэснээр хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ” гэж үздэгээ хэлэв.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, урт хугацаатай, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байвал дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын хэмжээгээ нэмэх бүрэн боломжтой гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна.

Мөн цар тахлын үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэн  нь  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урамшуулах зэрэгт томоохон дэмжлэг болсон тухай ярилаа.

“Очирдагинас” ХХК 50 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн 30-35 хувийг хангадаг бол “Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангадаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 19 цаг 30 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 19 цаг 48 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 1 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 20 цаг 58 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top