x

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгана

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг өнөөдөр гаргалаа.

Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг 2022 оны долдугаар сарын 5-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгалаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар, байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам бий. Тэрхүү журмын хэрэгжилтийг хангах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг жил болгоны нэгдүгээр улиралд нийслэлийн нутаг дэвсгэрт шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн, арилгадаг. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьдрах орчинд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зар сурталчилгааны байгууламж цөөнгүй байдаг тухай мэргэжилтнүүд тодотгож байна.

Түүнчлэн барилгын хана туурганд сурталчилгаа байршуулах нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг төдийгүй хөрөнгө хүч зарцуулан байж бий болгосон тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварлалгүй орхидог алдаа дутагдал давтагдсаар байгаа юм. Тиймээс 2018 онд дээр дурдсан зөрчил бүхий 447 хаяг мэдээллийн байгууламж, 473 хулдаасан хэвлэл, 181 түр самбар, 41 тулгуурт самбарыг албадан буулгасан байна. Цар тахлын жилүүдэд албадан буулгасан самбарын тоо харьцангуй цөөрч 2019 онд 174, 2020 онд 232, 2021 онд 537 болсон байна.

Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар төдийгүй өнгө үзэмжээ алдсан, хариуцах эзэнгүй  хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 19 цаг 33 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 19 цаг 51 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 3 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 21 цаг 1 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top