Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2022-2023 онд Төрийн мэдлийн хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа.
Төрийн бүтээмжийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад орох ажлыг эрчимжүүлэхийг албан тушаалтнуудад үүрэг болголоо.
25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталлаа.
Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувь, Монголын цахилгаан холбоо хувьцаат компани зэрэг 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэрийг гаргасан" гэлээ.