Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс ОХУ-ын агаарын боомтоор, 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа болно.
Хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай ОХУ-ын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн ОХУ-ын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.
Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан байх ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх, шаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг /татах/ бөглөх шаардлагатай гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.