Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хурадаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын явцыг хэлэлцэх юм.
Мөн,
-
2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,
-
Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар,
-
Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар,
-
Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.