БНСУ-ын Засгийн газраас 2022 оны Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон билээ.
Тэгвэл энэ сарын 22-ны өдөр дөрвөн шөнө таван өдрийн аяллаар БНСУ-ын Жэжү арал руу явсан 126 монгол иргэний 23 нь ор сураггүй алга болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон мэдээлжээ.
Одоогоор тус нислэгээр аяласан 101 иргэн Монгол руу буцсан бол хоёр иргэн коронавирусийн халдвар авч Жэжүд тусгаарлагдаж байгаа аж. Харин сураггүй алга болсон монголын иргэдийг Жэжүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна.