Таны эзлэх байр суурь бол таны зурах хувь тавилан. Учир нь энэ байгаа байр суурь таны дараа дараачийн боломжит хувилбаруудыг тодорхойлдог.
Та өөрийгөө сайн байрлалд оруулчихад бараг бүх боломжит сонголтууд нь эерэг байдаг. Эсрэгээрээ та байрлалаа буруу эзлэх эсвэл муу байр сууринд байх үед бараг бүх боломжит сонголтууд сөрөг байдаг. Муу байрлалаас сайн үр дүн гарахгүй гэсэн үг биш ч хичнээн их хичээсэн ч айхтар өндөр оноо авдаггүй.
Гэхдээ хэнд ч өөрийн байр сууриа сайжруулах боломжтой ямар нэгэн зүйл, жижиг ч хамаагүй алхам үргэлж байдаг. Хэдийгээр энэ нь хэт энгийн мэт боловч үүний цаана бүхэл амьдрал туршийн мэргэн ухаан байдаг.
Мэдээж та хол ойрын ирээдүйд юу болохыг урьдчилан таамаглах боломжгүй ч өнөөдөр чанартай унтаж, өдөр эрүүл хоол идэж, дасгал хийснээр байр сууриа сайжруулж чадна.
Маргааш хөрөнгийн зах зээл юу болохыг урьдчилан таамаглах боломжгүй, гэхдээ та хэзээ ч албадан худалдагч биш гэдгээ баталгаажуулснаар байр сууриа сайжруулж чадна. Та ажил, амьдралдаа юу тохиолдохыг урьдчилан таамаглах боломжгүй ч үргэлж бага зэрэг мөнгөтэй байж байр сууриа ахиулж чадна.
Та албан тушаал ахих эсэхээ урьдчилан таамаглах боломжгүй ч, тэр албан тушаалд шаардлагатай ур чадваруудыг ур чадвараа эзэмшсэнээр байр сууриа олж авах боломжтой.
Сайн байрлал нь нөхцөл байдлаа хянах боломжийг танд олгоно. Буруу байрлал нь нөхцөл байдал таныг удирдах боломжийг олгодог.
Нөхцөл байдлаас шалтгаалж ямар нэгэн арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн тохиолдолд сонголтууд улам бүр дорддог.
А.Долгор