x

Загастайн зам ба Дарханы зам-Засгийн газрын “шагнал”, “шийтгэл”

"Ард түмэн их итгэл хүлээлгэсний дараах бэлэг гэж УИХ-ын дарга Л.Энэбиш агсан “Мянганы зам” нэрийг санаачлан нутгаасаа эхлүүлж байжээ"

Монголчууд Мянганы замыг барьж дууссан баярт мэдээг олон нийттэйгээ хуваалцах гэтэл Ерөнхий сайдын үгээ хэлсэн индэр “төвөг удаад” тийшээ анхаарлаа хандуулчихав. Нэг иймэрхүү л байдалтайгаар энэ улсын бүтээн байгуулалт өрнөж, сайн бүхнээ харлуулж саар бүхнээ мартагнаж байдаг болж дээ.

Загастайн давааны 67 км замыг ашиглалтад оруулснаар Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуусч байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд болон Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн босгон дээр 7000 гаруй км үргэлжилсэн  хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад оруулж “Монгол Улс  21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон түүхэн өдөр боллоо” гэдэг бол сайн мэдээ мөн. Гэхдээ босоо тэнхлэгийн зам бүрэн дууссаны дараа хэлэх ёстой ч байж магадгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ замын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 киломтер автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох уулын зам гэдгээрээ онцлогтой. Өмнө нь Загастайн давааг давахын тулд 67 километр газрыг туулахад 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, гэвч бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал хүрч болдгийн бодит жишээ юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлье” гэсэн юм. 

Үнэхээр ч “Мянганы зам” төсөл нь Авто замын хөгжилд эргэлт гаргасан, Монголын ард түмэнд авто замыг жинхэнэ утгаар нь ойлгуулсан араасаа олон төсөл, хөтөлбөр дагуулсан бодлогын баримт бичиг болсон юм.  Мянганы замын анхны төрхийг УИХ-ын дарга асан Л.Энэбиш, манай Авто замын мундаг инженер болох төрийн соёрхолт И.Гүррагчаа, Б.Дашням, Д.Доржсүрэн, В.Ванийхүү, М.Чүлтэмдорж нар оролцон Монгол Улсын газрын зураг дээр улаан цэнхэрээр зурж гаргаж байсан юм гэдэг. Мянганы зам төслийг Засгийн газрын хуралдаанаар батлахад тухайн үед Улсын их хурлын дарга байсан Л.Энэбиш гуай Засгийн газрын хуралдаанд оролцож баяр хүргэж байсан нь ийм учиртай аж. Энэ талаар эдүгээ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр л би мянганы замыг санаачилсан гээд худлаа дэмийрээд байдаг болохоос биш яг “Мянганы зам” гэж нэр өгсөн, тэр санааг гаргаж ирсэн хүн чинь Л.Энэбиш дарга байсан. Л.Энэбиш дарга, Н.Энхбаяр бид гурав Л.Энэбиш даргын өрөөнд яриад сууж байлаа. “Ард түмэн дэндүү том итгэл өгчихлөө. Төлөвлөөгүй нэг ажил хийе” гээд. Л.Энэбиш дарга тэгэхэд “Зам тавьдаг байхгүй юу” гэж хэлсэн. Ямар зам гэхэд бүх аймгийг Улаанбаатартай холбох, наад замыг чинь “Мянганы зам” гэж нэрлэх ёстой байхгүй юу гэж хэлсэн. Бүр цагаан цаасан дээр энэ замыг Булганы Дашинчилэнгээр явуулах ёстой гэж өөрийнхөө нутгийг хүртэл зурж үзүүлсэн юм. Одоо энэ санаа ажил болж бүх аймаг Улаанбаатартай холбогдлоо. Тэгэхээр бас тэрэнтэй адилхан нефтийн үйлдвэр нь ч бас яаж ийгээд явчих юм болов уу л гэж горьдож байгаа” хэмээн ярьсан байдаг. 

Тэгэхээр 21 жилийн өмнө “Мянганы зам”-ыг санаачилсан эрхэм хүмүүсийн нэг, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсан, “анхдагчдын нутаг” Булганы Дашинчилэнгээс эхэлсэн энэ зам эдүгээ Завхан аймгийн Загастайн даваанаа өндөрлөж байгаа нь энэ аж. Тэр үед Ц.Нямдорж 44 настай, Л.Энэбиш гуай 53 настай байж. Яг л одоогийнх шиг ард түмэн дэндүү том итгэл өгсний дараахан байгаа биз? Түүнээс арай “залуу Засгийн газар” Алсын хараа-2050 гэдэг төлөвлөгөө хийчихээд хэрэгжүүлж эхэлж яваа нь энэ. Санаанд багтахгүй зүйл ч алга л даа. Энэ талаар магтах хүн олдох биз.

Харин “Мянганы зам” зэрэгцүүлээд Дарханы замыг нэхэж байгаа олон нийтийн шаардлагыг зөв зүйтэй гэж үзэж байна. Нэхэх ёстой. Харин хэнээс нэхэх вэ?

Дарханы замын хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Засгийн газраар нь бол У.Хүрэлсүхээс, салбарын сайдаар нь бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас. Ингээд хөөгөөд үзэхээр “Дарханы замыг хэн хуулсан бэ” гэдэг асуулт замд тээглэнэ. Дарханы замыг захиалагч нь Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам. Санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк. Тэднийг хүлээн зөвшөөртөл Дарханы замыг хуулах шийдлийг “Эм си пи си жи ар” ХХК гаргасан байдаг. Тус компанийн захирал Жанарын Батсайхан 2019 оны 12 дугаар сарын 29-нд “Гавьяат барилгачин” цол хүртсэн билээ. Яагаад Дарханы замыг хуулав гээд хариуцлага ярих гэхээр технологи нь л тэгж байж барих ёстой байдаг гэх. Дээр нь хэдийгээр салбарын яам комиссоо суулгаж байгаад хүлээж авдаг боловч зураг төсөл хийсэн авторын нэг цэгийг ч хөдөлгөх эрхгүй гэнэ. Дарханы зам бол санхүүжилт нь шийдэгдсэн, цаг хугацааны л асуудлаас саатаад байгаа боловч хэтэрхий олон хүний халуун амь, эрүүл мэнд, эдийн хохирлоор үнэлэгдэж баригдаж дуусах нь дээ гэсэн харуусал энэ Засгийн газрын сайд нарт төдийгүй монгол хүн бүрт төрдөг биз ээ. Тиймээс ч аргаа барахдаа “Хэн хуулсан бэ” гэж асууж суугаа нь энэ.

АХБ-ны нэг зөвлөх Ян Патерсон Дарханы замын үнэлгээний хорооны есөн гишүүний хамт Төмөр замын удирдах газрын нэгэн өрөөнд зөвхөн тендерт ирсэн материалуудтай үзэж танилцаж тавдугаар сард тендерт шалгарсан таван компанитай гэрээгээ байгуулаад замаа бариад хугацаандаа дуусгачихна гэцгээж сууснаас хойш мөн л гурван жил өнгөрчээ. Тухайн үед юун дээр алдсан бэ гэхээр манай тал олон нийтийн шаардлага эсэргүүцлээс хамааран тухайн хятад компаниудаа шахаж ажиллуулна гэж шуурхайлсан.  Гэтэл хятадын компаниуд хугацаандаа л хийж дуусгана гэдэг байсан, түүнчлэн “алдарт” 2-р болон 4-р багц хэт бага үнэ буюу 13 мянган ам.долларын үнэ өгсөн байдаг. Ингээд л түүх үргэлжилсэн дээ. Харамсалтай гурван жил. Гэвч бид сэргэлтэд итгэх ёстой. Дарханы зам бол хэзээ ч дуусахгүй зам биш. Мянганы зам шиг 21 жил үргэлжлэхгүй нь лавтай. Хөгжилд итгэдэг бол замын төслийг үнэлж, замын ажлыг дэмжиж хамтдаа дуусгана л гэж хүлээхээс өөр зам бидэнд даанч алга.

Ийнхүү олон Засгийн газрын төлөвлөгөөнд багтаж явсаар одоо дуусгаж буй Загастайн давааны зам ба хэд хэдэн Засгийн газрыг дамжин “толгойны өвчин” болсоор ирсэн Дарханы зам аль аль нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шагнал, шийтгэл” гэх үү дээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 10 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top