x

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой 3 жил хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан төмөр замын мэргэжлийн хүний нөөцийг хамтран бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар хамтран ажиллах зорилготой юм.

Санамж бичиг байгуулах үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт суусан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээний хүрээнд дүүргийнхээ залуучуудыг дэмжих, улс орны бүтээн байгуулалтад хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр хурдан сураад ажилтай, орлоготой болгох үүднээс дүүргийнхээ 25 хорооны залуучуудыг сургах санаачилга гаргасныг Улаанбаатар төмөр замын Политехник коллежийнхон хүлээн авч, ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлье. Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 25 хорооноос нэг нэг хүүхэд сурах бөгөөд хороодын Засаг даргын Ажлын албаныхан иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Дүүргийн зүгээс энэ хөтөлбөрт тухайн хороондоо амьдардаг хүүхдийг хамруулах шаардлага тавьж байна. Төлбөрийг “Баянгол-Залуудын хөгжил” хөтөлбөрөөс санхүүжүүлнэ” гэсэн юм.

Дараа нь Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох “Төмөр замын боловсон хүчин бэлтгэх манай сургуулийн элсэлт 6 дугаар сарын 20-оос эхэлсэн. Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай сургуулийн зүгээс ЭЕШ-тын шаардлагад нийцсэн хүүхдүүдээ авах юм. БГД-т Төмөр замын мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн Ган зам 20,  73 дугаар сургууль бий. Эдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд манай сургуульд сурахад давуу талтай байна” гээд дээрх санаачилгыг гаргасан Засаг даргад талархал илэрхийлсэн юм.  

Санамж бичгийг байгуулснаар Баянгол дүүргийн залуучууд Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежийн 1 жилийн мэргэжлийн боловсрол олгох Төмөр замын өртөөний жижүүр, Ачаа вагон хүлээлцэгч, Зүтгүүрийн туслах машинч, Илчит тэрэгний засварчин, Вагон үзэгч, засварчин, Зорчигчийн вагоны үйлчлэгч, Төмөр замын замчин, Цахилгааны монтёр зэрэг мэргэжлээр элсэн суралцах, цаашлаад амжилттай суралцаж төгссөн тохиолдолд ажлын байраар хангах боломж бүрдэнэ.

Мөн эхний ээлжинд суралцах залуучууд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн суралцаж эхлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр замын Политехник коллеж болон элсэгчдийн хооронд гурвалсан гэрээг байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 20 цаг 15 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 20 цаг 33 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 45 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 21 цаг 43 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top