Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэх шийдвэр гаргасан.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажлын талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10,500 сандлыг шинээр сольж байна. 2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольжээ. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил энэ 7 хоногт бүрэн дуусна" гэлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан ба төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй бөгөөд 12,500 хүний багтаамжтай юм.