x

Краны тулгуурыг налуу газарт байршуулсан зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт,  налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна.

Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул, ослоос урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна. 

Үүнд:

  1. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг аюулгүй ашиглах дүрэм болон салбарын бусад хууль эрх зүйн актуудыг мөрдөж, хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах;

  2. Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч нь өргөх байгууламжийг ажиллагаанд оруулахын өмнө үзлэг, шалгалт, засвар, тохируулга, туршилтын ажлыг хийж туршилтад тэнцсэн үед акт үйлдэж, техникийн паспортад тэмдэглэл хөтөлж ашиглах;

  3. Өргөх байгууламжийн ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийж бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах;

  4. Мэргэжлийн хяналтын байгууллагын баталсан хяналтын хуудсаар дотооддоо үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

  5. Өргөх байгууламжаар паспортад заасан даацаас хэтрэхээргүй ачааг өргөх буюу шилжүүлэх;

  6. Техникийн ээлжит магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийх;

  7. Ажилтнуудыг өргөх байгууламжийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, бусад эрх зүйн акт баримт, холбогдох бусад мэдээллээр хангаж, сургалт зохион байгуулах;

  8. Бүрэн бүтэн байдал хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, ашиглалт хариуцагч нарыг томилсон тушаал, засвар хийсэн байдал, техникийн магадлалыг /дугаар, он, сар, өдөр/ паспорт дээр бичиж гарын үсгээр баталгаажуулах;

  9. Өргөх байгууламжийн ба түүний эд анги, элементүүдийг шинэчлэн өөрчлөх, засварлах, угсралтын ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, мэргэшсэн ажилтантай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, стандарт, техникийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх;

  10. Өргөх байгууламжийг эзэмшигч, ашиглагч байгууллага нь түүнийг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас авч ажиллах;

  11. Угсралт, засвар үйлчилгээний явцад металл хийц, механик зангилаа, редуктор, ган татлага, дэгээ, чиглүүлэгч дамар, хүрд, тоормосны үзлэг хийж, арилгаж болохгүй гэмтэл илэрсэн үед ажиллуулахгүй байх;

  12. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д заасны дагуу мэргэжлийн боловсон хүчин бүхий дотоод хяналтын нэгж, ажилтныг ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааврыг боловсруулж батлан, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

Мэргэжлийн хяналтын байгууллага дөрөвдүгээр сараас эхлэн барилга угсралтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал хангагдаагүй, холбогдох зөвшөөрөлгүй зэрэг нийт 78 барилга угсралтын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоогоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 27 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 44 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 57 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 54 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top