x

Эрдэмтэд өвөг монгол уламжлалт боловсролын талаар ярилцав

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгээс санаачлан эрдэмтэд, судлаачдыг урьж “Монголын боловсролын системд үндэсний агуулга, амин чанар оршихуйн утга учир” сэдэвт эрдэмтэд, судлаачдын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ.

Зөвлөгөөнд оролцогчид Монголын өвөг уламжлалт боловсролын арга ухааны талаар санал солилцон ярилцав. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, XX зууны манлай бөх, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнх, түүний гэргий Монгол Улсын гавьяат багш Н.Дэжинбээ, МУБИС-ийн багш, Монгол Улсын ардын багш Б.Жадамба, АШУИС-ийн хүндэт профессор, тархи судлаач С.Даваахүү, Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн багийн гишүүн, хурандаа С.Сайнцог, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт С.Соронзонболд, “Алтан дээд үнэний аялгуу” судалгааны төв ТББ-ийн тэргүүн Г.Долгорсүрэн нарын зэрэг олон хүн оролцон санал бодлоо илэрхийлсэн юм.

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн тэргүүн, доктор П.Энхцэцэг “Монгол үндэсний сурган хүмүүжүүлэх соёл хэдэн зуу бүү хэл, хэдэн мянган жилийн нарийн нандин өвтэй юм. Үүн дээрээ тулгуурлаж Монгол Улсын боловсролын системийг үндэсний мөн чанартай болгох бүрэн боломжтой юм байна гэж үзсэн. Боловсролын шинэчлэл хийхэд боловсролыг тойрч судалдаг есөн салбар шинжлэх ухаан байдаг. Эдгээрийг иж бүрнээр нь хэрэглэж байж боловсрол бүрэн шинэчлэгдэнэ. Боловсролын түүх, боловсролыг хөгжүүлэх философи буюу гүн ухаан, социологид тулгуурлан боловсролын хөгжлийг хэрэгжүүлэх үзэл санааг гаргана. Үргэлжлээд боловсролын эдийн засаг, соёл судлал,  боловсролын хоол хүнс гэдэг гурван шинжлэх ухаан бий. Дараа нь боловсролын заах арга, сэтгэл судлал, менежмент гурвыг судлаад боловсролын жинхэнэ үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх учиртай юм байна. Энэ есөн шинжлэх ухаан дээр үндэслээд есөн “зүй”-г боловсруулсан.

Монголчууд хүүхдэдээ бие бялдрын хат буюу эр суулгаад дараа нь оюун ухааныг хөгжүүлэн боловсруулж иртэй болгож байсан. Түүн дээр аливааг хийж үйлдэх ур суулгана. Энэ бүгдэд суурилан хүүхдийн авьяасыг хөгжүүлж, хүнээр хүн хийж байсан” хэмээн уулзалтын нээлт дээр хэллээ. Тархи судлаач С.Даваахүү “Монголчууд эрт цагаас хүний ген, тархи судлалаар давамгай мэдлэгтэй байсан. Монгол одон орончид дэлхийгээс одон гарагс хүртэлх зайг хэмжихдээ 64 оронтой тоог ашиглаж байв. Чингис хаан одоогийн төсөөлж буй шиг зүгээр л дайнч, эрдэм номгүй хүн биш, Монголын 1000 жилийн замыг заасан, асар өндөр боловсролтой хүн байсан талаар судлаж Чингис хааны боловсролын түүхийг бичсэн” хэмээлээ.

Өнөө цагт хүүхдэд эр, ир, урыг суулгалгүй шуудхан хичээл сургуулиар “бөмбөгдөхөд” өрөөсгөл болж буйг оролцогчид хэлж байсан юм. Боловсрол, мэдлэг бол аливаа хүний амьдрах, амжиргаагаа авч явах, авьяас билгээ хөгжүүлэх амин хүч, амин ухаан юм гэдгийг тэд онцолж байлаа. Монгол Улсын боловсролын системийг цаашид хөгжүүлэхэд өвөг монгол сурган хүмүүжүүлэх ухаан ихээхэн ач холбогдолтой болохыг эрдэмтэд судлаачид гүнзгийрүүлэн ярилцсан юм.

                                                Д.Оюун

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 13 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 31 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 44 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 41 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top