x

Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ.

Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан.

Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Харин Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг.

Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна”  гэсэн юм.

Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв.

Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 20 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 38 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 51 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 48 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top