Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхэлж буйг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Уг чиглэлд "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.
Цагийн хуваарь:
-
Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
-
Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
-
Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:
-
Том хүн 20,000 төгрөг
-
Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.