x

"Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн, тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн"

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод задарсан шинж тэмдэгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн байна. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригийн орой нас барсан юм. Энэ талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Задлан шинжилгээний талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.

Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан. Мөн талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан. Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй. Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан. Үүнээс илүү хариулт өгөх боломжгүй” гэв.

Харин ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд “2014 онд батлагдсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын дагуу эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдол ажлын 21 хоногийн дотор шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг.

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн шинжилгээ нь өөрөө нарийн төвөгтэй шинжилгээний тоонд зүй ёсоор орно. Маш олон төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд дүгнэлтийг бид аль болох богино хугацаанд гаргахаар ажиллаж байна. Тиймээс шинжилгээний үр дүнгийн талаар одоо хэлэхэд эрт байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар бүлэгт шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглодог тул шинжилгээний явц үргэлжилж байгаа энэ үед урьдчилсан байдлаар ямар нэг үр дүн шууд хэлэх боломжгүй. Тодорхой хугацааны дараа шинжилгээ лабораториудаас гарч, нэгтгэгдэж дүгнэлт гаргана.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нийт 20 гаруй цэрэг эмчлэгдсэн. Тухайн үед хагалгаанд орсон бөгөөд хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Бид тайрсан ходоодыг бэхжүүлэх уусмалд хийгээд өвчний түүх болон холбогдох эмнэлгийн бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан аваад түүн дээр дүн шинжилгээ хийж байна. Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан болон цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно.

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн шинжилгээний байгууллага нийгэмд шуугиан дэгдээж буй энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өг гэсэн үүрэг даалгаврын дагуу талийгаачийг нас барсан цагаас хойш одоог хүртэл хийгдэж буй процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 21 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 39 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 52 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 49 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top