x

Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүй гэдгийг батлан хэлье

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод задарсан шинж тэмдэгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн байна. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригийн орой нас барсан. 

Талийгаачийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн бөгөөд түүний амь насаа алдсан хэргийн талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

Эхлээд Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зургаадугаар сарын 17-нд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Талийгаачийн нагац ах, эхнэр нь зургаадугаар сарын 17-ны өдрийн өглөө бидэнтэй уулзсан. Бидний зүгээс бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Ямар ч тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд ЦЕГ-т өргөдөл гаргасан байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна" гэв. 

Харин ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар "Зургаадугаар сарын 17-нд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас гарсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор үүрэг өгсөн. Манай газраас гурван алба хаагч, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын алба хаагчид, тухайн цэргийн ангийн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Дотоодын цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагууд байлдагч нас барсантай холбоотой явцад нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан харьяалал тогтоолгоод, хэрэг Авлигатай Тэмцэх Газарт шилжсэн. Албаны шалгалтын явцад байлдагчид цаг хугацаанд нь эмнэл зүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, цэрэгт дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байгаа.

Мөн эмнэлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, цэргийн ангийн бичлэгийг нарийвчлан үзэж байгаа. Эцсийн байдлаар хэн нэг албан тушаалтан, алба хаагчийг буруутгах, зөвтгөх асуудал яригдах болоогүй. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Үүний дараа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго "Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо.

Талийгаач Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. 

Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн. Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа.

Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй, байгаагүй гэдгийг батлан хэлье" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 18 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 36 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 49 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 46 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top