ХУД-ийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэхүү ослын улмаас барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36/, “Б” /эр, 20/ нар нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.