x

Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ.

Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөлтийн ажилд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөн, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.  

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан багц замын ажил хийж эхэлсэн. Тус зургаан багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим зам шинээр тавьж, 10 км орчим замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11.000 ам метр талбай бүхий автомашины зогсоолыг байгуулсан. 2021 онд Модны 2-т дөрвөн эгнээ бүхий 1.1 км урттай зам тавьсан. Одоо эхлүүлж буй уг 1.5 км зам ашиглалтад орвол Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2.7 км орчим, дөрвөн эгнээ шинэ замтай болж байна гэсэн үг. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцлов.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замд ачаалал өгөх учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаасан тохиолдолд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр буюу 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.

Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу хийж, есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 12 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 30 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 43 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 40 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top