x

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Францын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа

Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Франц улс нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй туршлагыг судалж, тэр дундаа өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Францын талаас манай орны гол онцлог болсон нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтой байгаагаа ч илэрхийлэв.

Бидний өнөөдрийн уулзалт онцлог цаг үед буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр УИХ-аар батлагдсан энэ үетэй таарч байгаа юм. Манай улс ирэх 5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох цаашлаад экспортлогч болох томоохон амбицыг дэвшүүлж, улс орон даяар хөдөлгөөн болгон зарлаад буй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мах, сүүний чиглэлийн 100 мянган цэвэр үүлдрийн үхэр шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад нээлттэй байгаа илэрхийллээ. Энэ ажлыг бид ойрын хугацаанд ажил хэрэг болгох боломжтой юм. Түүнчлэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа ч хэллээ.

Европт хамгийн томд тооцогдох "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн" (Сомме дэ Элваж) Франц улсад энэ оны 10-р сард болно. Энэ үзэсгэлэнд манай улс хүндэт зочин орноор оролцох бөгөөд биднийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа нэг шат ахиулахыг урьж албан ёсны урилгаа гардуулан өглөө.

Үзэсгэлэнгийн үеэр 2013 онд байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 17 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 34 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 47 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 44 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top