x

Дэлхийн бестселлер: Пүүзэнд дурлагч

Өнөөдөр номын хорхойтон уншигчиддаа хүргэх сайхан мэдээ байгаа нь Юнайтед Бизнес Ривью –гээс 2018 онд Бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор дөрвөн шинэ олон улсын шилдэг, сонирхолтой номнууд хэвлэж гаргахаар төлөвлөснөөс энэ удаа Найк брэндийг үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд Дурлагч” номыг уншигчиддаа өргөн барихад бэлэн болжээ.

Найкыг бүтээсэн Найт бизнесийн хөлгүй их далайд өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, авьяас билэгтэй нөхдийн хамт зөвхөн итгэл найдвар гэх хөлөг онгоцтой өрнүүлсэн урьд хожид хэзээ ч ам нээж байгаагүй аялалын түүхээ спорт, номын хорхойтнууд болон старт-ап, энтрепренерүүдтэй хуваалцсан байна. 

Түүний Нью Йорк Таймсын #1 хамгийн их борлуулалттай номын талаар тэрбумтан Билл Гэйтс хэлэхдээ “Энгийн, илэн далангүй, үнэхээр бизнест амжилт олох жинхэнэ замнал ямар байдгийг яруу тод харуулжээ. Алдаа, төөрөгдлөөр дүүрэн, эцэс төгсгөлгүй мэт чармайлт болон золиослол дунд өрнүүлсэн түүний цадиггүй, амь өрссөн, задгай аялал. Цөөхөн гүйцэтгэх захирлууд л туулж чадах зүйлийг Фил Найт туулжээ. Фил Найт уншигчдад ямарваа нэгэн зүйлийн талаар сургах гэсэнгүй харин өөрөө гайхалтай зүйл бүтээж чадсан түүхээ ний нуугүй өгүүлсэн байна. Энэ бол гайхалтай түүх.” хэмээн өөрийн уламжлалт заавал унших номынхоо жагсаалтын эхэнд нэрлэсэн бол талбайн теннисийн алдарт тамирчин, Нью Йорк Таймсын Бестселлер Open номын зохиогч Андре Агасси хэлэхдээ “Би Фил Найтыг бага байхаасаа л мэддэг ч түүний энэ гайхалтай, сайхан, дотно номыг нээж унших хүртлээ сайн мэддэггүй байжээ. Найкыг хүртэл шүү. Би пүүз, хувцас, хэрэглэлийг нь бахдалтайгаар өмсөж хэрэглэж ирсэн ч свүүш хэмээх лого болгоны ард хичнээн тод томруун инновацийн түүх, амьдрах чадвар, амжилт байсныг сайн ухаараагүй байсан байна. Үнэн сэтгэлээсээ, хөгжилтэй, уран өгүүлэмжтэй энэ намтар бол спортод хайртай гэхдээ түүнээс илүүтэй намтар унших дуртай хүмүүст яг зориулсан намтар юм.” гэжээ.

Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал хэмээх ардын ухаант үгтэй бидэнд “Пүүзэнд Дурлагч” ном бол зөвхөн спортын хорхойтнуудаас гадна бизнес хөл тавьсан нэгэнд болон залуучуудад үнэт сургамж өгөх онц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрлах намтар болжээ. Хүн бүрт ялангуяа залуу хүн бүр заавал унших ёстой номын нэг гэж бодогдсоноо нуух юун.

Стэнфордын Бизнесийн Сургуулийг дөнгөж дүүргэж будаг нь ханхалсан эрэл хайгуулч, цэл залуухан Фил Найт ааваасаа тавин доллар зээлэн Японоос сайн чанартай, хямд үнэтэй пүүз импортлох энгийн зорилготой өөрийн гарааны компаниа байгуулж байв. 1964 онд өөрийн Plymounth Valiant машины арын тээшнээс пүүзээ борлуулж эхэлснээр эхний жилдээ 8000 долларын ашигтай ажиллаж байсан бол өнөөдөр Nike-ын жилийн орлого нь 30 тэрбум доллар давсан юм. Гарааны бизнесүүдийн эрин үед Nike бусад компаниудаас хамгийн түрүүнд алтан жишгийг тогтоож өндөрлөгт хүрч чадсан төдийгүй свүүш лого нь дэлхийн аль ч өнцөг буланд танигдсан, спорт болон хувцас загварын түүхэнд тод томруун өөрчлөлтийг авчирсан билэг тэмдэг болсон билээ. 

Гэвч свүүш хэмээх логоны цаана Фил Найт дандаа нууцлаг нэгэн хэвээрээ үлдсээр ирсэн байдаг. Харин одоо тэрээр анх удаа энэхүү илэн далангүй, даруухан, зоримог, хөгжилтэй хэрнээ ухаалаг намтараа эхнээс нь хүүрнэн өгүүлсэн байна. 

Энэ бүх түүх түүнийг хорин дөрөвхөн насанд нь дэлхийг тойрохоор үүргэвчээ үүрэн Ази, Европ болон Африкын улс орнуудаар аялж амьдралд тулгарах Агуу Асуултуудын эрэлт мордох амьдралын салаа замын уулзвараас эхэлсэн байдаг бөгөөд томоохон компаниудад ажилд орохын оронд хэвшмэл бус хандлагыг сонгож өөрийн эрс өөр, эрч хүчтэй бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байдаг. 

Найт түүний эхэн үеийн амжилтын хажуугаар сүйрүүлэм сааталууд, өршөөлгүй өрсөлдөгчид, тоо томшгүй эргэлзэгчид, үзэн ядагчид болон дайсагнасан банкирууд зэрэг маш олон эрсдэл, итгэл мохоом уналтууд түүнийг мөрөөдлөөс нь зааглах ангал мэт оршсоор байв. Гэвч энэ бүхний эцэст тэрээр өөрийн анхны хамтрагч, гүйлтийн дасгалжуулагч омголон бөгөөд онцгой нэгэн Билл Боуверман болон анхны ажилчид, эрээвэр хураавар нөхдүүд хожим нийлж зангидсан гар шиг ах дүүсийн холбоо торниулж чадсан харилцааг эргэн дурссан болно. Тэд хамтдаа нэг зорилгоор амьсгалахын ер бусын хүчийг ашиглан өнөөгийн спортын амьдралын итгэл найдвар, түүхийг өөрчилсөн амин сүнс нь болж чадсан байна. 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх удирдлагуудын нэг ФИЛ НАЙТ нь Найк корпорацийн үүсгэн байгуулагч бөгөөд 1964-2004 хүртэл Гүйцэтгэх Захирал болон 2016 хүртэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын үүрэгт ажлыг хашсан юм. Тэрээр одоо эхнэр Пеннигийн хамт Орегон мужид амар жимэр амьдарч байна. 

Энэхүү Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай Бестселлер мөн www.goodreads.com-н дэлхий даяарх номын хорхойтнууд, уншигчдын сайшаал хүртсэн хамгийн өндөр үнэлгээтэй 2016 оны шилдэг ном, 2017 оны турш хамгийн олон удаа уншигдаж байгаа Найтын намтар нь хүүхэд залуучууд, бизнест хөл тавьж буй энтрепренерүүд болон амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхэнд дуртай хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. 

2018.03.26

Б.Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 30 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 41 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 33 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 5 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 3 цаг 50 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 23 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top