x

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил эхлээд байна.  

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр (2022.06.21) Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Зам тээврийн хөгжлийн төв болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан мөн “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд зам засварын ажил хэрхэн хийгдэх талаар мэдээлэл өглөө.  

Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км зам нь 3 метр өргөнтэй 4 эгнээ авто зам, 2 талдаа гэрэлтүүлэгтэй 1,5 м өргөнтэй явган замтай байхаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд замын трассын дагуу нийт нөхөн олговортой чөлөөлөгдөх 18 нэгж талбар байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан газар чөлөөлөлтийн ажил дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөх, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Баянгол дүүрэгт 2021-2022 онд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Баянгол дүүрэгт 2021 онд Улсын төсвийн 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багц замын ажил хийгдэж эхэлсэн. Энэ төсвийг манай дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн Улсын төсөвт суулгуулж өгсөн. 2021 онд эхэлсэн 6 багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим, үлдсэн 10 км замыг өргөтгөж засах ажилд зарцуулсан. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11,000 м2 автомашины зогсоолыг байгуулсан бөгөөд үлдсэн ажлууд он дамжин хийгдэж байна. Яг одоо хийгдэж байгаа Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх энэ замын ажил 1,5 км бол өнгөрсөн жил Модны 2-т хийгдсэн дөрвөн эгнээ зам нь 1,1 км урттай. Гэмтлийн зам ашиглалтад орчихвол өнгөрсөн онд хийгдсэн Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2,7 орчим км, дөрвөн эгнээ шинэ замтай болж байгаа юм. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцолсон юм.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замуудад ачаалал өгөхөөр харагдаж байгаа учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаалаа гэхэд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.

Дашрамд, дээрх ажлын хүрээнд замын трасст орсон зөвшөөрөлгүй барьсан газрын зөрчлүүдийг чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Чингүнжавын гудамж талаас 700 метр орчим хайс хашааг татуулж барилгын ажлын талбайг бэлтгэж байна.

Мөн гүйцэтгэгч компанийнхан Жамсранжавын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 30-ны дотор хүлээлгэж өгөхөөр Захиалагч, гүйцэтгэгч талууд зөвшилцөн гэрээт ажлыг хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 21 цаг 24 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 21 цаг 41 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 54 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 22 цаг 51 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top