x

УИХ-ын ээлжит бус сонгууль явуулбал жагсаалтаар сонгогдох магадлалтай эрхмүүд

УИХ-ын ээлжит бус чуулган зарлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр намууд ханцуйдаа тохиролцоод тарцгааж байна. Гэтэл Үндсэн хуулийн юуг өөрчлөх гээд байгаа талаар санаачилсан МАН-ын бүлгийн гишүүд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан болон түүнийг нь барьж яваа Т.Доржханд гишүүний ярианаас өөр тоймтой юм алга. Тоймтой зүйл алга гэхийн учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ч үгүй байгаа явдал юм. Төсөл ч үгүй байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэж улайраад байгаагийн учрыг ойлгоход хэцүү. Юу өөрчлөх гэж байгааг нь мэдэхгүй ард түмэн дэмжлээ гээд Үндсэн хуульд халдах гэж байгаа бол үүнийг “шинэ цагийн фашизм тогтоох гэсэн оролдлого” гэж ШЕЗ-ийн дарга асан эрдэмтэн, профессор Н.Лүндэндорж Парламент сувгаар оролцсон ярилцлагадаа дурдана билээ.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа Үндсэн хуулийн судлаачид өнөөг хүртэл үгүй. Харин эрх баригч нам болон дахин сонгогдохгүйгээ мэдсэн цөөн хүний төрийн эрх мэдэлд л үлдэх гэсэн башир арга гэж үзэх хардлага олон нийтийн сүлжээнд газар аваад байна. Төсөл ч үгүй байж ард түмнээр хэлэлцүүлэх гэж яаравчлан буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард хэнд ашигтай байж болохыг таахад төвөгтэй биш. Мэдээж жагсаалтаар сонгогдох магадлалтай гэж өөрсдийгөө тооцож байгаа улс төрчид.

Тэгвэл хэн хэн аль намаас жагсаалтад орж болох вэ? Энэ бол тунчиг сонирхолтой асуулт. МЭК судалгааны байгуууллагын гаргасан судалгаанаас үзвэл өнөөгийн УИХ-ын гишүүдийн үнэмлэхүй олонхи нь сонгогчдынхоо 10%-ийн ч дэмжлэгийг авч чадахгүйд хүрчээ. Хамгийн ноцтой нь нийт сонгогчдын 40%-иас илүү нь дахин МАН-аас сонгогдсон гишүүнд саналаа өгөхгүй гэж хариулсан байгаа юм. Энэ ч аргагүй биз. Хоёр дараалан эрх барьсан МАН-ын хувьд Монголын бараг бүх үзүүлэлт 10-15 жилийн өмнөхөөс ч дор болчихоод байгаа хойно. Товчхондоо Монголын хөгжил арван жилээр ухарчихлаа гэсэн үг. Нөгөө талд нь дотроо учраа олохгүй байгаа АН ч өнөөдөр сонгогчдын итгэлийг хүлээх хэмжээнд биш байна. Тиймээс л эрх баригчид АН-ыг сул байгаа энэ үеийг далимдуулан Үндсэн хууль өөрчлөх замаар эрх мэдлээ халдах гэсэн бохир, башир арга сүвэгчилсэн нь энэ. Мөн ХҮН нам үзэл баримтлалаа өөрчилж МАН-ын хуулбараас АН-ын хуулбар болох гэж яваа нь ч, ганц гишүүн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг барьж гүйгээд байгаа нь ч АН-ыг уналт дээр нь дэвсээд дуусгахаар эрх баригчидтай тохиролцсон тохиролцооных нь хэсэг гэх яриа улс төрийн хүрээнд яригдаад удаж байна.

Хамгийн ноцтой нь жагсаалтаар сонгодог болсон тохиолдолд намууд хэнийг жагсаалтанд орохыг намын дарга нар л шийддэг байхаар талууд тохиролцсон гэнэ. Энэ үнэн бол хэн УИХ-ын гишүүн болохыг иргэд сонгогчид, намын дарга нар л шийдэцгээнэ гэсэн үг болно. Ийм нөхцөл үүсээд байгаа үед хэн жагсаалтаар гишүүн болохыг нэг их тааж ядах зүйлгүй. Бид МЭК болон бусад байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнд үндэслэн жагсаалтаар гишүүн болох магадлалтай эрхмүүдийн нэрсийг гаргалаа. Учир нь намууд Үндсэн хуулийг өөрчлөмөгч энэ намартаа УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэж тохиролцсон байж болзошгүй байна.

МАН хамгийн ихдээ жагсаалтаар авах саналын 30%-ийг авч чадна. Тэгвэл жагсаалтад хэн ямар дарааллаар орж болох вэ? Өнөөгийн намын дарга, түүнийг тойрон хүрээлэгчдийн нөлөөг тооцвол дараах эрхмүүд сонгогдох магадлал хамгийн их.

 

МАН

1

Л.Оюун-Эрдэнэ

2

Х.Нямбаатар

3

Ц.Нямдорж

4

С.Амарсайхан

5

Д.Сарангэрэл

6

Д.Сумъяабазар

7

Сү.Батболд

8

Ж.Энхбаяр

9

М.Оюунчимэг

10

Б.Дэлгэрсайхан

11

Б.Чойжилсүрэн

12

Т.Аюурсайхан

13

Ч.Ундрам

14

Ж.Мөнхбат

15

Ж.Ганбаатар

16

С.Бямбацогт

Харин Ардчилсан нам илүү олон суудал авах боломжтой боловч энэ намар холимог тогтолцоогоор сонгууль явбал нэгдэж орох боломжгүй нь тодорхой. Энэ тохиолдолд МАН-аас бага санал авна. Мөн л өнөөгийн дарга, удирдлагын хүрээллийг харвал дараах эрхмүүд тамгатай АН-аас сонгогдоно.

 

АН

1

С.Эрдэнэ

2

Ц.Элбэгдорж

3

Д.Ганбат

4

С.Одонтуяа

5

Д.Бат-Эрдэнэ

6

Ч.Өнөрбаяр

7

Ц.Оюундарь

8

Ч.Сайханбилэг

9

Э.Бат-Үүл

10

Б.Хурц

11

Д.Мөнх-Эрдэнэ

Харин тамгагүй АН буюу Х.Баттулга, Алтанхуяг нарын нэгдэл дээр С.Ганбаатар хөг нэмэх нь нэгэнт тодорхой болсон. Тэд хэд хэдэн намуудыг нэгтгэн жагсаалт үүсгэнэ гэж тохиролцож байгаа бөгөөд үүнд нь мөн л АН-аас тасарсан ШИНЭ нам хүч хавсарч магадгүй. Гэхдээ шинэ намыг МАН-ын эрх баригч бүлгийнхэнтэй далдуур олон тохироотой болсон гэж улс төрийн хүрээнийхэн шивнэлддэг. Тэгэхээр энэхүү нэгдлийг ШИНЭ гэж нэрлэвэл оновчтой юм. Тус нэгдлээс дараах эрхмүүд жагсаалтаар орж ирэх магадлал тун өндөр.

 

ШИНЭ

1

Х.Баттулга

2

Н.Алтанхуяг

3

С.Ганбаатар

4

Ж.Батзандан

5

Г.Уянга

6

З.Энхболд

Жагсаалтаар санал авах магадлалтай дараагийн улс төрийн хүчин бол мэдээж ХҮН. Хүн намынхан үзэл баримтлалаа өөрчилж баруун төвийнх боллоо гэдгийн цаана АН-ын саналыг хуваах эрх баригчидттай тохиролцсон тохироо бий гэх хүмүүс цөөнгүй. Тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөхүйц танигдсан хүн бараг үгүй. Гэхдээ намын жагсаалт орж ирсэн тохиолдолд гурван суудал авах магадлалтай. Эхний гуравт дараах эрхмүүд багтана.

 

ХҮН

1

Т.Доржханд

2

Б.Найдалаа

3

Н.Мөнхсоёл

Үүний цаана олон жижиг намууд үлдэж байгаа ч жагсаалтын босго давах улс төрийн хүчин бараг үгүй. Учир нь дан дангаараа орсноос эрх баригчидтай тохиролцох, шинээр үүссэн эвсэлд нэгдэх нь тэдэнд илүү ашигтай байх болно. Харин Үнэн ба Зөв нам нэг суудал авах боломжтой. Мэдээж нэр дэвшигч нь А.Отгонбаатар.

Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулмагцаа намын жагсаалтаар сонгогдох хувилбар орж ирвэл эдгээр эрхмүүд сонгогдох магадлал хамгийн өндөр байна. Дараагийн парламент ямархуу өнгө төрхтэй байх нь мэдээж сонгогч таны сонголтоос шалтгаална. Харамсалтай нь өнөөгийн байдлаар өнгөрсөн цагийн улс төрчид л буцаж суух тохиролцоо хийгдсэн мэт харагдаж байна.

Ч.ГАРЬД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Яасан их дур бэ. Дур эзнээ голдоггүй гэж
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 2 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top