Өчигдөр цахим орчимд иргэн Э гэгч эмэгтэй “Хүү минь алга болчихлоо” хэмээн 5-6 орчим настай хүүгийн зургийг оруулж, пост бичсэн байдаг. Тэрээр зурагныхаа дор сэтгэгдэлд "Хүү минь дөнгөж сая алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь “Машинтай хүн аваад явсан” гэж хэллээ. Би яг галзуурлаа. Над руу битгий залга хүмүүсээ, гуйя” хэмээн бичсэн юм.
Улмаар тус эмэгтэй 30-40 минутын дараа “Хүүгээ олчихлоо” хэмээн пост бичсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "хүүхэд алга боллоо" гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн" гэв.