Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан. Уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн урьдчилсан байдлаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруйн өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байгаа юм.
Одоогоор холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, урьдчилсан байдлаар коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Б нь М-ийг зодсон болох нь тогтоогджээ. Хохирогч М нь бүтэн өнчин бөгөөд нагац эгчтэйгээ амьдардаг гэсэн мэдээлэл байна.