Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн 6 дугаар хороо Туул голд автомашин усанд суусан гэх дуудлага ирж Аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж автомашиныг эрэгт гарган, 7 иргэний амь насыг авран хамгааллаа.
Иргэд та бүхэн баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.