Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан.
Уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн урьдчилсан байдлаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруйн өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Одоогоор холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.