x

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:

  • Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,

  • Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн Болдбаатар нарт хүртээв.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Цогтбаярын Уранчимэг;

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Балжиннямын Баттогтох;

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Халтарын Цогбадрах;

  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Очирдоржийн Оюунбилэг;

  • Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бадмаанямбуугийн Ганпүрэв;

  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Батсүхийн Энхбат;

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн ерөнхий тогооч, дэд ахлагч Баатарын Байгалмаа;

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Шохойн Айжан;

  • “Дулааны цахилгаан станц-4” Төрийн өмчит хувьцаат компанийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Лоосүрэнгийн Бархасбаатар;

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав Лхагвасүрэнгийн Жаргалдорж;

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн хөдөлмөр хамгаалал, амьсгалын бие даасан төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Төртогтохын Түвшинбаатар;

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Батнасангийн Халиунцэцэг;

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч Даваагийн Уртнасан;

  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Дуламрагчаагийн Бадамханд;

Шударга журам медалиар:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Равданбаярын Саруулбат;

  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ганбатын Ганбаатар;

  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Жамбаагийн Гансүх;

  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Гомбожавын Ганбат нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын нэгэн баталгаа болсон Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэндийг нийт алба хаагчдад хүргэв.

Ололт, амжилтаа бататгаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, хүрээлэн буй орчны гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж байгаа бахархалт замнал, туршлагаа шинэ залуу үедээ өвлүүлэн сургаж байхыг хүсэв.

Мөн алба хаагчид болон тэдний ар гэр, үр хүүхдэд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 23 цаг 21 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 23 цаг 39 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 52 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Өчигдөр 13 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top