Сансрын тунелээс уруудах замд Баянцээл худалдааны төвийн эсрэг талд өчигдөр 12:00 цагийн үед нийтийн тээврийн автобус шатжээ.
Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буусан байна.
Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй байна. Автобусны гал улам ихсэж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраасан байна.