x

Монгол эмэгтэйг сансрын нисэгчээр бэлтгэх, нисгэх талаар санал солилцжээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав.

Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Өнгөрсөн онд тохиосон хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой, сансрын нисэгч В.А.Жанибековын 80 насны ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Энэ онд Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, сансрын технологийг хөгжүүлэх, микро хиймэл дагуул бүтээн хөөргөх чиглэлээр ажиллаж байгааг дурдав.

Мөн Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ сансрын дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, энэ хүрээнд монгол эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, нисгэх талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай санал солилцсоны дагуу яриа хэлцэл явагдаж байгааг тодотгов.

Хамтарсан нислэгийн хүрээнд бэлтгэгдсэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, засаг, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс гэдгийг сансрын нисэгч В.А.Жанибеков хэллээ.

Дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэх, нисгэхийг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, сансрын нисэгчийн хувиар бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа В.П.Савиных илэрхийлэв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган В.А.Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” өргөмжлөл, В.П.  Савиныхт нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, В.А.Бабушкинд  Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгосон байна.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг 1981 оны 03 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрон найм хоногийн  дэлхийдээ газардсан түүхтэй.

Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёрдахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван  чиглэлээр 25 нэр бүхий 36 туршилт, судалгаа хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 23 цаг 11 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 23 цаг 29 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 42 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Өчигдөр 13 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top