x

Хүй долоон худагт автомашины 7 төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлаа танилцууллаа.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд хэлж байна.

Хуралдаанаар Улсын баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулах Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр есөн арга хэмжээ зохион байгууллахаар төлөвлөж, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна. Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол гол түүхэн үйл явдлуудыг харуулахын зэрэгцээ үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчилан таниулах чиглэлээр бэлдэж байна" хэмээв.

Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах бөгөөд хурдан морьдын салбар хороо, сур болон шагайн харвааны салбар хороодын бэлтгэл хэвийн хангагдаж байна. Хэв журмын салбар хорооны бэлтгэл ажил мөн 80 хувьд хүрсэн талаар мэдээллээ. Баяр наадмын үеэр иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Харин Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна.

Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхлэх бол 12-ны 24:00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөж буйгаараа онцлогтой.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр салбар хороодын дарга нарыг хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэл ажлыг цаг хугацаандаа хангах чиглэл өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 23 цаг 11 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 23 цаг 29 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 41 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Өчигдөр 13 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top