x

Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төсөл түгжрэлийг бууруулна

Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жан Паскаль Нгусса Нгану тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэлд хэрэгжиж эхлээд буй Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг сайжруулахад дэмжин ажиллаж ирсэн Дэлхийн банканд талархал илэрхийлэв. Мөн талуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байлаа.

Тэрбээр “Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол автомашины тоо дөрөв дахин өсөж, жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Нийслэлийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх гол асуудал бол замын түгжрэл юм. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ тойрог зам, Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн тухайд төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавруудыг боловсруулж, сонгон шалгаруулах бэлтгэлийг хангасан. Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген Нийслэлийн Засаг даргын орлогчтой санал нэгдэж, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр тус төсөл нь нийслэлд шинэ гудамж, замуудыг байгуулан, авто зам, тээврийн тогтвортой цогц тогтолцоог бий болгох замаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн салбарт шаардлагатай стратегийн судалгаа хийх, салбарын чадавхыг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 23 цаг 29 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 23 цаг 47 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 14 цаг 47 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Өчигдөр 13 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ Өчигдөр 09 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Өчигдөр 09 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш Өчигдөр 09 цаг 00 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ...
Top