ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн "Цемент шохой" компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон билээ.
Түүний өмгөөлөгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч шүүгч татгалзаад байсан юм. Гэвч энэ сарын 9-нд гаргасан шүүгчийн захирамжийн эсрэг өмгөөлөгч нар нь дахин гомдол гаргаснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 13-ны өдрийн хурлаас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Эрдэнэбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг авсан байна.
АТГ-аас Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст "Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн" гэх үндэслэлээр түүнийг цагдан хориод байсан юм.