Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.
Улмаар өнгөрөгч тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж, иргэдийн гарт очих ёстой байв. Олгогдохгүй байгаад нь сураг ажиг тавьсан иргэдийн асуулт сошиал орчинд хөвөрсөөр байна.
Тэгвэл НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газар УИХ-д өргөн барьжээ. Энэ талаар холбогдох алба "Тавдугаар сарын НДШ-ын буцаан олголтын 50 хувь энэ сарын 20-н гэхэд иргэдийн дансанд орж эхэлнэ" гэлээ.
Энэ буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй бөгөөд эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарах юм.