x

Ерөнхий сайд нь алга ташилтаар шагнуулаад, том төслүүдээ гацааж болохгүй

БНХАУ-ын талаас БНХАУ ын ӨМӨЗО-ы Өлзийт боомтын удирдлагын хорооноос Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны харьяа Хилийн боомтын Үндсэн захиргаанд 2022 оны 5 дугаар сарын 30-нд хандан Монгол, Хятадын “Өлзий- Цагаандэл уул” боомтыг нээж байгуулахад идэвхтэй, тогтвортой хамтын ажиллааг зохицуулахад дэмжлэг үзүүлэх тухай захидал ирүүлсэн байдаг. Энэ бичиг ирэхээс гурав хоногийн өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 27-нд Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа нээлттэй хоёр боомт дээр очоод гурав дахь боомт дээр очно гэж байгаад очоогүй. Иргэдтэй уулзалт хийх үеэрээ “2014 онд Засгийн газрын гаргасан шийдвэрийг түр хугацаанд түдгэлзүүлнэ” гэснээ “Засгийн газар болон Өмнөговь аймгийн иргэд олон нийтийн байгууллага иргэдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг үр дүнд хүрсний дараа энэ асуудлыг хэлэлцье” гэчихсэн юм. Эндээс уг концесс хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болчихсон. Засгийн газар 2022 оны 5дугаар сарын 31-ний хуралдаанаараа энэ боомтоо нээнэ, замаа барина, Ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллая гэсэн зүйл яригдсан ч одоогоор энэ ажил нь гацчихаад байна.

Тиймээс энэ нийтлэлийг ташуур гэж ойлгоорой, Ерөнхий сайд аа! Цагаан дэлийн боомтын хувьд одоогоор Монголын төрөөс нэг төгрөгийн хөрөнгө оруулалт ч ороогүй. Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийнхөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь зөвхөн боомтын барилга, гаалийн хяналтын талбайд зарцуулагдсан хөрөнгө. Харин  зам, дэд бүтцийн ажилд зарцуулсан хөрөнгө нь 30-аад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гэнэ. Гэтэл боомт нээхээ түдгэлзүүлчихлээ гээд ийм захидал ирүүлж байна. 

Одоо яах вэ? Сангийн яаманд ирүүлсэн уг албан захидалд “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 46 тоот шийдвэрээр, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Цагаандэл уул-Өлзий” боомтыг нээж, байгуулахыг зөвшөөрөн гадаад харилцааны шугамаар манай улсад ноот бичиг ирүүлсэн. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн,БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Өвөр Монголын Өлзий авто замын боомтыг гадаадад нээлттэй болгох тухай 28 тоот хариу ноот бичгээр “Өлзий” боомтыг нээхийг зөвшөөрсөн байдаг. Хятад Монгол хоёр улсын гадаад хэргийн яамдууд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн, “Хятад, Монгол хилийн боомт болон тэгдээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулж,  Өлзий- Цагаандэл уул боомтыг хоёр талын нээлттэй боомт болгож дээрх хэлэлцээрт нэмж оруулсан. Манай хоёр улсын Засгийн газраас “Өлзий-Цагаандэл уул” боомтыг нээхийг зөвшөөрсөн даруй ӨМӨЗО-ны Алшаа аймаг “Өлзий” боомтын барилгын ажлын төлөвлөлтийг бүрэн хэмжээнд эхлүүлж, одоогоор 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийн, “Өлзий” боомтын ус, цахилгаан, зам, харилцаа холбоо болон боомтоор нэвтрэх бүх төрлийн дэд бүтцийн барилга байгууламжийг гүйцэтгэж дууссан ба хилээр нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна. Боомтын төлөвлөлт, бүтээн байгуултын хугацаанд, манай тал Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар зэрэг яамдуудтай сайн хамтын ажиллагааг хадгалж ирсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаа болон Монгол улсын Гаалийн ерөнхий газрын хооронд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хятад, Монгол хоёр улсын шинээр байгуулж буй “Өлзий-Цагаандэл” уул боомтын хамтарсан ажлын хэсгийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилгын хамтарсан шалгалт, тусламжаар дэд бүтцийг барих бүтээн байгуулалтын ажлын тухай” БНХАУ-ын ӨМӨЗО-ын боомтын захиргаа болон Монгол улсын гаалийн ерөнхий газрын хоорондох гэрээг байгуулж, хоёр улсын хоёр талт боомтын бүтээн байгуулалтын төлөвлөлт, тусламжаар барих байгууламжийн төслийн санхүүжилт, тусламжаар барих байгууламжийн төслийн бодлого, барилгын талбайн удирдлага менежмент зэрэг нарийн зүйлсийг тохиролцсон.

Монголын талын “Цагаандэл уул” боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцыг ахиулах зорилгоор хоёр улсын Гадаад хэргийн яамдын зөвшилцлөөр 2021 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрийн хооронд “Өлзий-Цагаандэл уул” боомтыг анх удаа түр нээсэн бөгөөд, үүний хүрээнд тусламжаар бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулж барилгын материал, холбогдох тоног төхөөрөмжөөр хангасан.

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас 2022 онд “Цагаандэл уул-Өлзий” боомтыг 2022 оныг дуустал түр нээх тухай ноот бичгийг манай улсын Гадаад харилцааны яаманд хүргүүлж, манай улсын ГХЯ зөвшөөрч хариу ноот бичиг хүргүүлсэн байна.

Энэ нь Хятад, Монгол хоёр улс сүүлийн жилүүдэд боомтыг нээх, бүтээн байгуулах тухай хоёр улсын засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, “Өлзий-Цагаандэл уул” боомтыг хөгжүүлэх чиглэлээр хоёр улсын засгийн газруудын хийсэн олон төрлийн ажлыг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Манай “Өлзий” боомтын менежмент удирдлагын хэлтэс болон холбогдох аж ахуйн нэгжүүд Монгол талын боомтыг тусламжаар бүтээн байгуулах төслийн хүрээнд барилгын материалыг экспортлох зорилгоор ойрын хугацаанд тус боомтыг дахин түр нээхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна.

Хоёр орны засгийн газар “Өлзий-Цагаандэл уул” боомтыг нээхийг зөвшөөрснөөс хойш хоёр улсын холбогдох яам хэлтсүүд боомтын бүтээн байгуулалтын төлөвлөлт, тусламжаар барих байгууламжийн төсөл болон бусад чиглэлээр урт хугацааны сайн харилцаа, хамтын ажиллагааг хадгалсаар ирсэн. Одоогийн байдлаар Монгол талын боомтын барилга байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгаа чухал үед Монгол Улсын Засгийн газрын холбогдох газруудаас боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хоёр талын боомтыг албан ёсоор нээх ажлыг түргэтгэх талаар нааштай арга хэмжээ авахыг хүсч байгаа ба хоёр талын боомтууд ашиглалтад орсноор эдийн засгийн хөгжлийг ахиулах, нутгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болно” гэжээ. Хятадын тал ингэж үзэж байна. 

Монголын талд юу болж байна вэ? 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр Өмнөговь аймагт гурав дахь боомтыг шинээр нээж байнгын ажиллагаатай ажиллуулах шийдвэр, “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050”-ийн 6-д заасан “Боомт баригдсанаар Монгол Улсын уул уурхай болон Баруун Нарангийн уурхайн борлуулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг дэмжих хөгжлийн бодлогын хүрээнд боомтыг нэмэгдүүлснээр нүүрсний борлуулалт дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гараад хөгжлийн бодлогодоо оруулчихсан. Үүнээсээ татгалзах уу? 

Мөн 2019 оны 12 дугаар сард боомтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Баруун Нарангийн 32 км замаас Цагаан дэл уулын боомт хүртэл хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад боомтоо нээе гэсэн шийдэлд хүрээд концесс зарласан. Энэ концесст “Ундрах говь” компани тэнцэж боомтын автозамын ажлыг концессийн гэрээгээр авсан. Улс төрийн сонгууль, босогчдын эсэргүүцэл гэж сунжирч явсаар хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 11 дүгээр сард барилгын ажлаа эхлэх бүх зөвшөөрлөө авч дуусаад 2022 оны 1 дүгээр сарын 7-нд туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулаад кемпүүдээ байрлуулж ажлаа эхлэхэд бэлэн болсон ч малчид иргэдийн эсэргүүцэлтэй дахин тулгарч, үүний цаана улстөрчдийн нөлөөлөл байгаа нь ч илтэд мэдрэгдэж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 22-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар боомтын ажилтай танилцаад Засгийн газраар дахин хэлэлцэнэ гэсэн. Мөн энэ оны 5 дугаар сарын 27-нд Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа нээлттэй хоёр боомт дээр очоод гурав дахь боомт дээр очно гэж байгаад очихгүйгээр иргэдтэй хийсэн уулзаот дээрээ “2014 онд Засгийн газрын гаргасан шийдвэрийг түр хугацаанд түдгэлзүүлнэ” гээд “халуун алга ташуулчихлаа”. Тэгснээ “Засгийн газар болон Өмнөговь аймгийн иргэд олон нийтийн байгууллага иргэдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг үр дүнд хүрсний дараа энэ асуудлыг хэлэлцье” гэчихсэн. Эндээс уг концесс хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 31-ний хуралдаанаараа энэ боомтоо нээнэ, замаа барина, Ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллая гэсэн зүйл яригдсан. БНХАУ-ын талаас энэ хуралдааны өмнөх өдөр Сангийн яаманд дээрх дэмжлэг хүссэн бичгээ ирүүлсний цаана оруулсан хөрөнгө оруулалт, хоёр улсын Засгийн газар хооронд хэзээ, юу гэж тохирсон байсныг санууллаа. 

Ерөнхий сайдын түдгэлүүлсэн шийдвэр, тухайн иргэдийн алга ташилт ямар “үнэтэй” вэ? Хэрэв концесст ялаад хохирчихоод байгаа компанид “нөхөн олговор өгнө” гэж хэлээд саллаа гэж бодъё. Тэгвэл хөрөнгө оруулсан Хятадын тал яах вэ? Харилцаа яах вэ? 

22.9 сая юань буюу арван тэрбум төгрөгийн урьдчилгаа авчихсан. Түүнээс зураг төслийг Хятадын талтай гэрээ байгуулсан “Үлэмж” компани зураг төслийн компаниа шалгаруулж 4 тэрбум төгрөгөөр зураг төслөө хийлгэж, урьд нь “Гудамж” төсөл байсан “Хөгжлийн хөтөч”нэртэй болоод одоо Сангийн яамны харьяанд үлдчихсэн, тэднийх хяналт тавьж байгаа аж. Ингээд урьд нь 47 тэрбум төгрөг гэж тооцоолж байсныг Боомтын зөвлөлийнхөн тус боомтыг хэт жижиг байна гээд одоо 90 гаруй тэрбум төгрөгт багтахаар тооцоолсон байна. Ийм өртгөөр боомттой болох юм байна. Хятадын талын оруулсан хөрөнгө нь 1.6 тэрбум юань буюу 270-аад сая ам.доллар бөгөөд боомтын барилга,гаалийн хяналтын талбай, түүний барилга байгууламжид зарцуулагдсан. Гэтэл төмөр зам, автозам, эрчим хүчний хөрөнгийг оролцуулбал 20-30 тэрбум юань болох юм гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байна. 

Цагаандэл уул боомтын хувьд төрийн холбогдох байгууллагууд бүх зөвшөөрлөө өгөөд концессийн ажил эхлэх гэж байхад иргэдийн уулзалт дээр Ерөнхий сайд түдгэлзүүлнэ гэчихсэн. Зохион байгуулалттайгаар эсэргүүцдэг иргэн цөөн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр нөлөөллийн бүсэд хамрагдсан айлын тоо нь Хүрмэн сумын нутаг дэвсгэрт 26 айл, үүнээс 16айлтай нь ойлголцоод гэрээ байгуулчихсан. Гэтэл нөлөөллийн бүс гэдгийг мэдээд айл өрхүүд нэмэгдээд бараг 40 гаруйд хүрчээ. Тэдэнтэй ч ойлголцоод гэрээ байгуулж нөхөн олговор өгч болно. Огт ойлгохыг хүсэхгүй долоохон айл байна гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. 

Иргэдийн дургүйцдэг шалтгаан нь эхэндээ зам хэрэггүй гэдэг байсан бол явцын дунд боомт хэрэггүй болоод сүүлдээ “No боомт” болоод зохион байгуулалттай ажиллагаа болж гэр барьж 270 км зам бариулахгүй гээд байгаа аж. Монголд ганц үлдсэн Борзонгийн говь нь эрдэмтэн судлаачид боомтын замын төсөл дэх замын трасстаас зүүн талдаа байдгийг газрын зураг дээрээс харагдаж байна. Энэ бол Их говийн дархан цаазтай газарт, Талын мэлтэсийг дайруулаадНарансэвстэйн боомтыг нээе гэдгээс тэс өөр юм шүү дээ. Гэтэл долоохон айлаас болоод Монгол Улсын Засгийн газрын БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт “гацаж”, Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” хөтөлбөрийн 6-д бичигдсэн шинэ боомт нээх ажил хөршийнхөө хөрөнгө оруулалтыг “залгичихаад” гэнэт түдгэлзэж хохироож болох уу, Ерөнхий сайд аа! 

Энэ байдлаар бусад шинэ боомтоо яах вэ? Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаахаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэнруйд албан бичиг илгээж байсан Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбал шиг дарга нараас айгаад эрх баригч намын сонгуулийн амлалт биелэхгүй, Засгийн газраас зарласан шийдвэрүүд хэрэгжихгүй байх уу? Зоригтой алхам хийж бодлогоо хэрэгжүүлж, хөрш оронтой тохиролцсон хэлэлцээгээ ажил хэрэг болгох нь нийтийн эрх ашигт илүү нийцэх юм биш үү? Одоо энэ боомтыг жишиг болгоод харцгаая. Баг гэж хэн билээ, Багийн Засаг дарга гэж хэн билээ. Нийтийн эрх ашгийн хаана нь эрэмбэлэгдэж явах вэ? Тиймээс Ерөнхий сайдын хүлээн авсан “алга ташилт”, “Түдгэлзүүлсэн” гэх ганцхан үг, шийдвэр нийт иргэдийн төдийгүй гадаад харилцаа талдаа тун таагүй нөлөө үзүүлснийг эргэн харах нь зүйтэй байх гэдэг асуудлыг дэвшүүлж байна. 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 5 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top