Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж тайван жагсаал зохион байгууллаа.
Энэ үеэр Dens.mn сайтын эрхлэгч А.Шинэбаяр "Хоёр дэслэгчийг ажлаас халаад энэ асуудал шийдэгдэхгүй. Цагдаа, хүчний алба хаагчид дур зоргоороо, хэн нэгэн даргын зөвшөөрөлгүйгээр сэтгүүлчийн биед халддаггүй. Үүнийг бид мэдээ сурвалжлага бэлдэж байхдаа өчнөөн олон удаа харж байсан. Бидний нэгийг цагдаа, шүүхээр явуулдаг байсан нь одоо бүүр даамжраад эрүүдэн шүүдэг боллоо. Энэ үйлдлийг хэзээ ч дэслэгч дур зоргоороо хийхгүй. Тушаалын дагуу эрүүдэн шүүж байгаа. Тэр тушаал өгдөг хүмүүсд хариуцлага тооцож байж асуудлыг шийддэг болохоос биш зүгээр алба хаагчийг ажлаас нь халаад, энгийн айлын амьдралыг гудманд гаргаад ямар ч асуудлыг шийдэхгүй. Манай салбарын асуудлыг ч шийдэхгүй, цагдаагийн үйл ажиллагааг ч сайжруулахгүй.
Тийм учраас бид хүний эрхийн мэдрэмжгүй, хаа байсан "64 оны коммунизмын үеийн эрүүгийн хуулийг дахин хэрэглэе" гээд яриад сууж байгаа ЦЕГ-ын дарга Ж.Болдыг орцрооч гэж байгаа юм. Сэтгүүлч нь гэмтээгүй редакц цөөхөн үлдсэн. Сүүлийн хоёр, гурван жил мэдээ, мэдээлэл бэлдэнэ гэдэг тамын ажил болсон. Дарга нарт нь загнуулна, цагдаагийн алба хаагчдад нь өчүүлнэ, боолгоно, унана. Сүүлдээ одоо дэвсүүлдэг боллоо. Цагдаагийн Ерөнхий газрын даргадаа хариуцлага тооцож чадахгүй юм бол Хууль зүйн сайд нь өөрөө огцор. Энэ уучлалт гуйгаад болчих асуудал мөн үү! Бид нарын нэг үхэж байж энэ асуудал шийдэгдэх үү! Х.Нямбаатар сайдаа гүлдийсээр байх уу!!
100 жил болсон намд энэ хүнээс өөр хуулийн сайд хийчих хүн алга уу? МАН-ын генсек нь хүртэл хүний эрх яриад пиардаад явж байна. Бидний эрхийг хамгаалаач. Бид иргэддээ мэдээлэл хүргэх гэж л ажилладаг. Бид их юм хүсээгүй. Хүний эрхийн мэдрэмжтэй цагдаагийн дарга томилоочээ л гэж шаардаж байна" гэсэн юм.