Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж өчигдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан билээ.
Энэ үеэр Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболд "Цагдаатайгаа хагаралдсан зүйл байхгүй. Цагдаа, сэтгүүлч хоёрын зорилго нэг. Бүгдээрээ л нийгэмд муу зүйл битгий болоосой гэж ажилладаг. Тухайн үед удирдлагын арга барилын буруугаас эсвэл үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн хүний эрхийн мэдрэмжгүй байдлаас шалтгаалсан зүйл гарсан байх.
Бид нарын зүгээс тавиад байгаа асуудал бол Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарчлаа, үүнд дүгнэлт хийж цаашид юу хийх вэ гэдэг дээрээ төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Олон нийтэд мэдээлэл хүргэх гээд явж байгаа сэтгүүлчийн мэдээ, баримтыг устгах, хууль ёсны үйл ажиллагааг таслан зогсоож байгаа нь буруу. Цаашид дахин ийм зүйл гаргахгүй байх тал дээр шийдэл олоочээ гэж цугласан. Түүнээс хэн нэгэн алба хаагчыг ажлаас халуулах бидний зорилго биш" гэсэн юм.