Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж тайван жагсаал зохион байгууллаа.
Энэ үеэр цагдаагийн халдлагад өртсөн Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа "Цагдаагийн албан хаагчийг ажилгүй болгох нь бидний зорилго биш. Хоорондоо ойлголцож ажиллах гэдэг ганцхан зүйлийг хүсэж байна. Зургаан цагийн хугацаанд хоригдон саатуулагдаж бие махбодын хүнд хэцүү байдлыг амссан ч гэсэн энэ асуудлаар цагдаа нартай ойлголцож ажилламаар байна. Сэтгүүлчид болон цагдаа нар хэн нэгний зорилгоор улс төрийн хоол болж болохгүй. Нэгэн цул болоод болж бүтэхгүй байгаа зүйлийн төлөө хуулийн өмнө шударга ажиллаж чадна гэдгээ харуулах нь зүйтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)