x

Сэтгүүлчид ээ, Х.Нямбаатарыг уучилж БОЛОХГҮЙ!

УИХ-ын 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулж парламентад анх удаа орж ирсэн хүн бол Х.Нямбаатар. Тухайн үед Асашёорюү Д.Дагвадоржоор өөрийгөө дэмжүүлэн үг хэлүүлж байсан бичлэг ч сошиалаар түгж байв. “Орхон” их сургуулийг төгссөж, энэ сургуульд багшилж байсан тэрбээр УИХ-ын гишүүн болмогцоо Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нартай хамт “Шударга 5” болон жагсаж, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэгчийн дүрд тоглон олонд танигдсан. Өнгөн дээрээ шударга ёсны тэмцэгч царайлж, үнэн хэрэгтээ төлгөн коммунист гэдгийг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд хэлж байв.

Хэвлэлүүд нэгэн үе Монголын сэтгүүл зүйн “дайсан”-ыг тодруулдаг байлаа. Сүүлийн хэдэн жил энэ “уламжлал” тасарчээ. Гэвч сэтгүүлчид тэр “дайсан”-ыг тодруулсан, тодруулаагүй энэ “номинаци”-ийн эзнээр өөрийгөө тодруулсан хүн бол Х.Нямбаатар сайд.

  • Сэтгүүлч Ц.Булганзаяа нэгэн нийтлэлдээ Х.Нямбаатарыг “Ц.Нямдоржийн утсан хүүхэлдэй” гэж бичсэн биш УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нэр хүндэд халдаж гүтгэсэн” гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргаж хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан нь 2019 онд болсон явдал.
  • Сайд Х.Нямбаатар 2020 онд “Д.Гэрэл ТЕГ-ын дарга байхдаа сэтгүүлчид мөнгө өгч, бусдын тухай бичүүлдэг байсан нууц бичлэгийг задална” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн ч тэрхүү сэтгүүлчийн нэр болон бичлэгийг олон нийтэд задлаагүй.
  • Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гүтгэх, доромжлох талаарх заалтыг оруулж, сэтгүүлчид болон сошиал хэрэглэгчдийн мэдээлэх, ард иргэдийн мэдэх эрхэд халдах гэж байсан байж болзошгүй үйлдэл нь олон нийтэд ил болмогц Х.Нямбаатар сайд сандарсандаа “Сэтгүүлчид, комедиан нарын элэглэл бол доромжлол биш. Эрүүлээр шүүмжлэх эрх хэнд ч нээлттэй” буюу “Гахай” илүү эрхтэй байж болох тухай өнгөрсөн хавар мэдэгдсэн нь хэрсүү ажиглагчдын шүүмжлэлтэй тулгарсан.

Х.Нямбаатар сайд ийнхүү эрх мэдэлд хүрмэгцээ Монголын сэтгүүл зүйн салбарыг хамгийн түрүүнд онилж, сэтгүүлчидтэй арцалдаж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх гэсэн биш энэ салбарынхны эсэргүүцэл, эгдүүцэлтэй байнга тулгарч ирсэн. Тэр ч атугай Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа энэ үед Монголд “Жандарм буюу харгис цагдаагийн дэглэм” тогтож, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэд цагдаагийн байгууллагын хаалга татах болсон нь нууц биш. “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай анх мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл түгсэн ч ЦЕГ-аас үүнийг үгүйсгэсэн. Гэвч түүнийг “Тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэмээн Эрүүгийн хуулийн 15.6.1-т заасан үндэслэлээр яллагдагчаар татах саналаа ЦЕГ-аас прокурорт хүргүүлснийг 2021 оны дөрөвдүгээр сард хэвлэлүүдэд мэдээлж байв. “No naadam” акцийг зохион байгуулагчдыг “Гадаадын тусгай албанаас санхүүжилттэй” гэж “Х.Нямбаатарынх” гэгддэг лайвчин сошиалд сэвж, хүн амины хэргээр гянданд хоригдож байгаад суллагдсан “Хонхэрээд” Б.Энхбат “No naadam” зохион байгуулагчдыг эрэмдэглэнэ” гэж заналхийлсан, “No double standart” эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан иргэн Э.Одбаярыг ШШГЕГ-ын дэргэдэх хорих 461 дүгээр ангид саатуулсан, иргэн Д.Монголхүүгийн биед цагдаагийнхан халдсан, “Ажлаа хий” гэж Төрийн ордныг гороолсон залууст цагдаагийнхан шөнө нь халдаж, толгой тархигүй дэвсэлсэн гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын үед сэтгүүлчдийн мэдээлэх, иргэдийн мэдэх эрх хийгээд ард иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхэд цагдаагийнхан балмадаар халдсан жишээ цөөнгүй. Тэр ч бүү хэл ЦЕГ-ын дарга Ж.Болд “Э.Одбаяр улсын тусгай объектод халдаж, хүч хэрэглэн Д.Монголхүүг өргөж аваад явчихсан” гэдэг хошин мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байв. Харин хамгийн сүүлд буюу 2022 оны зургадугаар сарын 09-нд цагдаагийнхан “Богд хаан” амралтын газарт хууль сахиулах нэрийдлээр өмчөө хамгаалсан иргэн, сурвалжлага хийхээр очсон сэтгүүлчид халдсан ноцтой хэрэг гарлаа. Цагдаа нарын халдлагад өртсөн сэтгүүлч Г.Гэрэлмаа энэ талаар “...Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж, хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо “Шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа” гэж инээлдэцгээж байв...” гэж фэйсбүүктээ бичсэн нь Х.Нямбаатар сайдын үед Монголд анархизм амилсны нэгэн жишээ биш гэж үү! Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоход Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүлээн авч уулзан “Х.Нямбаатар аа, Ц.Нямдорж шиг байхгүй бол чамайг хэн ч тоохгүй шүү” гэсэн сануулга өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үг, үйлдлийг сайтар ажиглавал экс Ерөнхийлөгчийн энэхүү сануулгыг үйл хэрэг болгох гэж зүтгэдэг үү, үгүй юү!? Тэрбээр өнгөрсөн долоо хоногт балмад цагдаа нарынхаа өмнөөс сэтгүүлчдээс уучлалт гуйна лээ. Гэвч сэтгүүлчид ээ, Х.Нямбаатарыг уучилж гэнэдэхгүй шүү. Б.Пүрэвдоржийн нэрлэсэн энэ төлгөн коммунистыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцортол тэмцэх хэрэгтэй. Тэр болтол Х.Нямбаатарын тухай ноцтой фактуудаас бусад мэдээлэл, хэвлэлийн бага хурлыг нь олон нийтэд мэдээлэхгүй байцгаая.

Б.Гэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 22 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top