Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг өнөөдөр /2022.06.13/-өөс эхлэн цахимаар хүлээн авч байна.
Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргасан байх шаардлагатай
- Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.
- Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ.
- Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.