Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний мягмар гаригт тохионо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн энэ дөөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр тохионо. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай" хэмээн тайлбарласан юм.
Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш залагдах тул хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой ажээ.
Дашрамд, 2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.